Цаг хугацаа хурдан юм. Хөвсгөл саяхан л явж байсан мэт, тэгсэн бараг жил болж. Зурагнууд гол нь гүйцэд нийтлэгдэж дуусаагүй байдаг. Зурагнуудыг удаан нийтлэхгүй хав дарахлаар жижиг деталиуд, болж өнгөрсөн үйл явдлуудыг мартаж эхэлдэг юм. Ингээд 2011.08.12-ны өдөр. Хөвсгөл аймгийн Түнэл сумын төв.Засаг даргын тамгын газар нь нэг давхар дээр үеийн барилгад байрлана.Сумын мэдээлэл бүхий самбар.Бүх сумын лого-г цуглуулах юмсан.Байгаль орчны самбар.Хаалга нь.Сүрлэг стикер наалттай. Шударга бус явдлыг таслан зогсоо! гэвэл уг нь дээр. Зай барь гэхээр чимээгүйхэн холдоод, өөрийн арьсаа хамгаалаад өнгөрөх шиг ойлгогдож байна.
Тамгын газрын үүдэнд мод төмөр хоёрын тэмцлийг илэрхийлсэн үзмэр таарсан.Сумын төвд цаг хугацаанд идэгдсэн барилга ч бий.Орчин үеийн төлөөлөл ч байгаа.Сумын сургууль.Номын сан. Монголын хаадын хөрөг ярайтал эгнэнэ. Төгсгөл хавьцаа Очирбат ерөнхийлөгч, Жасрай сайд г.м. орчин үеийн төлөөлөл бий.Гал тогоо. Тэр цаад цагаан хөлдөөгчинд дүүрэн жимс байсныг санаж байна.Холбоо.Цэргийн хуучин гүүрийг ашиглаж.
Эхчүүдийн амрах байр.
НҮБ энд хүртэл хүрсэн байна.Дотор нь орж үзэв. Давгүй юм.
13 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment