Махаа урд орой нь амтлагчинд сойж амжаагүй. Гол нь сойх мах алга байлаа л да.
2012.07.06 15:46
Хүн гал нээснээсээ хойш мах шарж идсээр ирсэн. Задгай гал дээр шарсан мах зүгээр саванд шарагдсан махнаас анги амт чанартай байдаг нь нууц биш. Би олон жил есөн шидийн гар хийцийн хайрцаг хашлага ашиглаж шорлого хийсээр ирсэн. Дугуйны төмөр обуд хүртэл ашиглаж байсан удаатай.
Энэ жил зорьж байж шинэ мангаал худалдаж авлаа. Нэмэлт болгож: барбекю хийхэд 2 талаас нь махаа хавчиж шарагч 2 ширхэгийг (тэр модон бариултай), 6 ширхэг богино шор төмөр (шампур ч гэдэг) бас авлаа. Зах дээр хямд байна лэ шүү нөхдөө. Худалдааны төвүүдийн үүдэнд зардагтай адил барааг үнийн дүнгийн 2/3-т багтааж авсан. Мангаал - 30, хавчигч - 5х2=10, шампур - 6х1=6, ингээд бүгд нийлээд 46 мянга.
Маргааш гэнэт янз бүрийн ажил гарчихгүй бол, бороо өдөржин орчихгүй бол аавынд очиж мах шарж иднээ. Мөн элэг сүүл хавчуулж шарна гэсэн бодолтой сууж байна.
No comments:
Post a Comment