Сайн хүн явсанаа, муу хүн идсэнээ. Өчигдөр зуслан дээрээ оройн хоолонд элэг сүүл шарсан. Эхэлж цөөн тооны зайдас бэлтгэгдэв, гал асаж байх зуур.Улмаар элэг сүүл шарсан. Энэ нь шорлог хийснээс давуу хэд хэдэн талтай. Модны нүүрс худалдаж авах хэрэггүй, зүгээр л модоор өрдчихнө. Цогшуулж гал тааруулах гэж ноцолдохгүй, асвал асч л байг. Хамгийн гол нь элэг махнаас хэд дахин хурдан болохын зэргэцээ хэд дахин хямд, хэ-хэ.Үүдний довжоон дээр сууж байснаа утаа гэрт ороод байна гэхээр нь буусан. Сүүл элэгтэй хавчуулж шарах нь бас нэг давуу талтай: гал унтрах гээд ирвэл сүүл талыг нь доош харуулж эргүүлэнгүүт тос нь доош дусаад гал эргээд улалзна. Гол нь байнга харж суухгүй бол түлэгдэх аюул бий.Хэрэг болж мэдэх зүйлс: хонины элэг үхрийнхээс дээр, хөлдөөж байгаад нимгэн зүсэх хэрэгтэй, амтлахдаа тайландын Pantai гэсэн халуун ногоотой сүмс ашигласан, супермаркетуудад бий.
29 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment