05 July 2012

Москвичи и петербуржцы

2012.06.24. Москва, Измайловский парк. Өдөр 12-с буудлаас гарчихаад орой 22-с галт тэргэнд суух хүртэл юу л байв, цаг байв. Тиймээс паркаар зугаалсан юм. Бүтэн сайн өдөр болохоор амраглагсад олон таарав.Измайловский парк томоохон паркуудынх нь нэг. Амрахад яг таарсан газар.Олон сандалтай талбайнууддаа free wi-fi-тай.Хэрэм элбэг, гарнаас хооллоно.Хүүхэдтэйгээ зугаалагсад цөөнгүй.Нэг саравчинд хөгжимчид бүрээ үлээж байв. Шилэн биш жинхэнэ бүрээ.Өсвөр насныхан зориулалтын талбайд модонд авирч, дүүжин шатаар явж зугаацна.Паркд амарч буй хүмүүсийг дарсан болохоор инээмсэглэсэн царай, тайван дөлгөөн, назгайрсан мэт байдалтай гарч. Үнэндээ бол тийм биш. Москва бол мөнхийн хөдөлгөөн, стресс. Бага ястангууддаа бол бүр гүйцэт бариулж дууссан байна лэ. Хүмүүс нь байнга ийш тийш яарсан, заримдаа бүр уур уцаартай. Питер олон зүйлээрээ ялгаатай юм билээ. Ядаж л хүмүүс нь хагас гүйсэн байдалтай харайхгүй юм да. Багууд мөн цөөхөн. Москад алхам тутам, метро автобусны буудал болгон дээр байдаг эргэлзээтэй чанартай хоолны газрууд Питерт байхгүй. Харин Санкт-ад хотынхоо улаан төвд биеэ шарж нарлаж хэвтэх нь энгийн үзэгдэл.Петропавловская крепостийн эрэг хагас нүцгэн улсаар дүүрэн.Жаахан хэвтэж байгаад юу ч болоогүй мэт хувцаслаад яваад өгнө.Заримдаа хувцаслахчгүй.Бутны цаагуур орж нуугдаж байгаад гимнастик хийчихнэ.Петрийн хөшөөний хөлд унтаад өгөх бол асуудал биш.Питерийн БОМЖ нь хүртэл Москвагийхаас арай өнгөлөг.Шувуу хооллогсод.Хотын хаа сайгүй уургаар загасчилж буй эрчүүд зогсоно. Энэ жаалхүү лещ хэдийг барьж дэ.Амар амгалан амьдрал энд зугуухан урсаж байна.Хурим олон тааралдсан.Фото зурагчин нь хуримлаж буй хосын үйл тамыг үзнэ. Цэх зогс, толгойгоо ингэж байрлуул, харцаа тийш чиглүүл г.м.Леонид Агутин?Шөнө нь Нева голын эргээр амьдрал буцална. Гүүрнүүд сална, усан онгоцууд зогсоо зайгүй хольхино, хүмүүс зугаалах нь зугаалж зугаацах нь зугаацна. Фото дээр хэдэн нөхөр зул хөөргөх гэж байна. Питерт жуулчилал сайн хөгжсөн юм билээ.

1 comment:

  1. Люблю тебя, Петра творенье,
    Люблю твой строгий, стройный вид,
    Невы державное теченье,
    Береговой ее гранит,
    Твоих оград узор чугунный,
    Твоих задумчивых ночей
    Прозрачный сумрак, блеск безлунный,
    Когда я в комнате моей
    Пишу, читаю без лампады,
    И ясны спящие громады
    Пустынных улиц, и светла
    Адмиралтейская игла,
    И, не пуская тьму ночную
    На золотые небеса,
    Одна заря сменить другую
    Спешит, дав ночи полчаса...

    Пушкины энэ шүлгэнд их дуртай байж билээ...

    ReplyDelete