Төв цэнгэлдэхийн дэргэд хуушуураар ард олныг дайлдаг бол блог уншигчиддаа наадмын холимог хуурга өргөн барьж байна.
Наадмаар төрийн туг далбааг булан тохой болгон дээр зардаг. Надад машин дээрээ тугаа намируулах нь муухай санагддаггүй хэдий ч би өөрөө туг бэхэлдэггүй. Шалтгаан нь маш энгийн: далбааны чанар. Төрийн туг хамгийн хямд новшийн капронон материалаар хийгдсэн, ишиндээ муу бэхлэгдсэн байдаг болохоор санаанд ер хүрдэггүй. Туг ишнээсээ салаад хогтой цуг гудмаар нэг хөглөрдөг нь энэ жил ч ажиглагдсан. Сарампай болсон тугийг сүүлд нь хадгалаад байх хэцүү, хаях боломжгүй. Тиймээс галд өргөхөөс өөр зам байхгүй. Тэгсэн дор чаддагсан бол өөрөө туг урлаад, тэрийгээ олон жил ашиглах юм уу чанартай гоё туг худалдаж авсан нь дээр. Энэ жил согтуу гөлчүү хүн 11, 12-ны өдрүүдэд их таарсан. Энд тэнд тас үсэрсэн улс хэвтээд л. 13-наас хойш ямар байсныг зуслан явсан болохоор хэлж мэдэхгүй юм.Манайд хэрэгцээтэй бүхнийг үйлдвэрлэдэг болж. Дээрх зурган дээр хэвтэж буй залууд энэ бараа маргааш өглөө аминд нь орж мэднэ.Би гаражгүй байгаа. Машин ерөөсөө л орцны гадаа хөөрхий. Нэг гараад ирсэн чинь зураач болох хүсэлтэй бага насны хүүхдүүд хадаас ч юм уу чулуугаар ар талын хаалган дээр уран бүтээл туурвиж. 4 дугуй тайлаад явчихаагүй бол энэ зэргийн юм ч одоо дүүрчээ. Дээр яг дэргэд хоносон грант-маркын нүүр, бүх гэрлүүдийг нь мулталсан байсан, ямар сайн байхав.Портер дээр байк болон байкер.Тасархай төгсгөлүүд - Францийн, зогсохийг. Дан эм үгийн И. Нийгэм патриархатаас матриархатруу шилжээд байна уу?Нэгэн хамаатны минь хөргөгчний хөлдөөгч. Тун удахгүй битүүрэх байх. Төмөр замын байрны лифт. Англи хэл эрчээ нэгэнт авчээ. Одоо бол ямарч ЯТОЛ байхгүй, цаашид ч үзэгдэж харагдахгүй. Том зүрх зурах гэж байгаад амжаагүй бололтой. Тэр цаана нь шүдэнз зоосныг харав уу? Их эртний вандализмын арга байгаа юм.Онцгой байдлынханы жагсаал. Өглөө эрт эзгүй гудмаар дуулаад алхаж буй нь гоё юм билээ.Замын хажуугаар машин зардаг байсан бол одоо моторт завь хүртэл байршуулдаг болж. Хуучны танил Прогресс 2М.Da Hui. Галиглаж уншвал эвгүй л зүйл бичиж.Мөөний? Мөөний гэснээс, 10 жилийнхэнд: Мөөний одон медалиар шагнагдсан гэсэн шүү нөхдөө.Өндөрлөсөн машин олон таардаг хэдий ч энэ шиг нь ховор.Аюулүй байдлын төлөө өмсөж явсан цамцаа хүртэл хандивлаж.Дээрх зурагнууд шинэ утсаар авсан болохоор чанар нь бүрэн (_|_) биш. Төгсгөлд нь хөөрхий муу хуучин утсан дээр үлдсэн байсан кадр. Алдартай бичээс. Хэллэг нь Москва-д "Осторожно, двери закрываются!" гэдэг бол Лондонд "Mind the Gap!"
14 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment