Хойноос авчирсан Лимоновын 2 номыг аль дээр дуусгасан. Хэрэг алга 3,14z. Лимоновыг унших юм бол залуу үеийнх нь уран бүтээлийг сонгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Нөхөр буруу зөнөж байгаа нь илт. Нэг л их гоц гойд амьтан, өөрийгөө магтаастай, бусдыг шавьж шиг үзсэн. Шоронд 2 жил сууснаараа хуудас болгонд бахархаад. Некрологи-2 бол ерөөсөө тэсвэр шаардсан аймшиг. Нас барсан хүмүүсийн тухай бичсэн байгааг нь би мэдэж байсан боловч ийм гэрэл гэгээгүй новшийн зүйл байгаа гэж таамаглаагүй.
Дараа нь би өөрсдийн түүхтэй холбоотой 2 номыг хурдан гэгч уншиж дуусгасан. Бахархах, харамсах хоёр холилдох шив дэ.Одоо зуслан дээр доорх номыг мэрж байна. 86 оны научная фантастика. Хуучин номуудтай хайрцагнаас олдсон юм. Энэ үеийн бүтээлүүд өвөрмөц: намын хараа хяналт суларсан, гэхдээ союз арай задарчихаагүй, чөлөөт сэтгэлгээний оч ажиглагдахаар, компьютер дөнгөж нэвтэрч байсан болохоор ирээдүйн тухай гоё гоё таамаглал дэвшүүлээстэй.
31 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment