Энэ жилийн бөх сайхан болж өндөрлөлөө. Аймгийн арслангаас улсын арслан цолонд шууд хүрсэн Бүрэнтөгс үнэхээр сайн барилдсан. Азтай, одтой ч юм. Би үзүүр түрүүний барилдаанд Рагчааг дэмжиж байсан хэдий ч мань эрийг сайн бөх боловч азгүй гэдэг нь ортой юм. Өчигдөр би 1, 2-ын давааг үзээгүй, нээлт харчихаад орхисон. Өнөөдрийн хувьд онцлох хэдэн зүйл байв:
1. Мөөеө аварга таг согтуу гарч ирж тугнаас адис авч байх юм. Гаргасан амжилт, гавъяа зүтгэл нь тэндээ л юм байгаа биз. Ингэж танхайрч арай болохгүй. Төр засаг, ард олныг тэр чигт нь хүндлэхгүй байгаагийн илрэл. За яахав, настай хүн наадмаараа сэтгэл хөөрөөд 100 татаа биз гэж хэлэх хүн олдох байх. Баянаа аварга тэгвэл яагаад эрүүл саруул байгаа юм? гэж амыг нь таглах хэрэгтэй. Нэг нь биеэ зөв авч явж чадаж байна, нөгөө нь өөрөө л архи ууж хөлчүүрхэж байвал бусад нь хамаагүй гэж үзсэн. Ялгаа нь ердөө энэ. Сануулж барьдаг газар байдаг бол хэлмээр юм.
2. Унасан хойноо жийдэг, тийрдэг уламжлал тасраагүй юм байна. 6-ийн даваанд Пүрэвсайханыг хийсэн үйлдлээс нь болж шууд унасанд тооцох хэрэгтэй байсан юм. Угийн ч унасан байсан. Санаатай тийрсэн учраас начин цолыг нь өгөхгүй юм уу барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах хэрэгтэй. Ямар жийлцэх гэж ногоон дэвжээн дээр гарч ирсэн юм уу? Начин авангуутаа жийж буй бөх гарьд, арслан болвол гүйж ирээд тийрээд унагах уу? Манайд хууль дүрэм ямаршуу байгааг үндэсний бөх нь сайхан гэгч харуулаад өгөх юм да. Харин Пүрэвжав шийр зааж давсан нь шударга явдал болсон. Бас л заналтай дарж унаж байна лэ. Бөхийн дэвжээ өшөө хонзогнолын талбар болж буй нь энэ.
3. Барьц сонгуулах гэж бөөн бужигнаан, хөл хөдөлгөөн болох юм. Барьцаа өгөхгүй бол унасанд л тооцолдоо. Засуулууд - махан мануухай. Хөлийн цэц мөн адил. Ямарваа нэг нөлөө, тууштай шийдвэр гаргах чадамж ердөө алга. Нэг л их таахалзаж камер хаасан олон улс.
4. Хамгаалалтанд гарсан цагдаа нар гоё. Уг нь үзэгчидрүү нүүрээрээ харж зогсох ёстой улс цөм бөхөө үзэх гээд үзэгчидрүү нуруугаа харуулаад ярайтлаа жагсчихсан. Үзэгчид амар амгалангийн шинж л дэ хөөрхий.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment