Хуурга. Ээлжит порц.
Би анзаардаггүй байж. Телевизийн цамхаг бөөрөндөө кабинтай юм байна.Хэрэв хойд шилээ дээш доош багахан хэмжээнд хурдтай буулгаж өргөвөл бүсгүй толгойгоо хөдөлгөж буй мэт сэтгэгдэл төрнө.Цаад плитаныхаа хээтэй зохицсон бүтээл. Нэгэн газрын 00-ийн өрөөн дахь ялааны тууз.
Хас тэмдэг, соёмбо, монгол бичгийн хажуугаар түвд үсэг орж ирж байна. Шатаад удаж буй East төв. Үзээрийн архитектуртай (хэрэв архитектур энд байгаа гэж үзэж болвол) барилгуудын нэг байсан, гүйцэд шатчихгүй. Одоо буулгах нь зөв байх.Sky media-гийн тэрэг. Лондонгийн кэб үү аналог хятад бүтээл үү мэдэж чадсангүй.
Ажлын газрын хүний ширээ: бүх наалт гар дор. Жижиг талбайд гар сунгаад хүрэх хэмжээнд бүх хэрэгцээтэй зүйлээ байрлуулдаг өнөөгийн офисийн системийг анх япончууд (андуураагүй бол Toyota корпораци) бий болгосон. Ингэж суулгаж аваад ажлаар дарж өгөхлөөр ажилтны ашигт үйлийн коэфицент өндөр байдаг гэж байгаа. Жишээ нь: банкны теллер.Ханын урлаг. Онц биш ч гэлээ үндэсний хэв маяг оруулах гэж оролдож. Мөн гадаргын элементийг (тухайн тохиолдолд хамар болгож) ашигладаг нь сайн.
Нэг дор зоолттой орох хориотой 3 тэмдэг. Гурвуулаа ялгаатай.Screensaver дээр өөрийн сурталчилгааг BBQ-ийнгэн оруулсан байдал.
25 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment