Та-дам! Амалсан ёсоор манай Монгол баавгай.Төгөлдөр нэртэй зураач Берлин дахь элчин сайдын яамнаас санхүүжилт авч энэхүү уран бүтээлийг туурвисан байна. Соёмбо гаж хэлбэртэй, нэг гурвалжин нь дутуу байгааг анзаарна уу. Немцүүдэд манай Берлин дахь элчингийнхэн соёмбо бүхий тугаа файл хэлбэрээр өгсөн болов уу гэсэн хар төрж байна.Би ч тэр, Энхээ ч тэр сэтгэл дундуур үлдсэн. Хайж хайж өөрийн орноо олсон чинь... сохор баавгай. Дуваа сохор энээ тэрийг бэлгэдсэн юм уу гэхээр бас арай биш. Духан дээр нь мэлмий байх нь байна, гэвч зүүн нүд бас байрандаа. Харин баруун нүд огт зурагдаагүй.Би өөрийгөө урлаг ойлгодоггүй хүн гэдгийн мэднэ. Гэвч надад яагаад баавгай цагаанаар будсан сандлан дээр суусныг, яагаад баавгай сохорсныг, яагаад баавгай дагзандаа буудуулсныг, цээж дамнасан бор өнгийн загас ямар утга учиртайг тайлбарлаад өгөх хүн байна уу? Зураачаас нь л болдогсон бол асуумаар байна. Төгөлдөрөө? Хариу.
19 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment