Эрмитаж, Зимний дворец-ийн тасалбар.Ижил тасалбар дээр орох үндсэн төлбөр үү, бичлэг хийх, зураг дарах зөвшөөрлүү гэдгийг нь принтерлэж өгнө. Харгалзан билет 400, зөвшөөрөл 200 руб. Энд бүх зүйлийг кассын тасалбар (чек) өгч баталгаажуулдаг. Ер нь бичиг цаас өгөх туйлын дуртай. Мөн тамганд нугасгүй. Бичиг хэрэг, номын дэлгүүрүүдэд нь үсгээ өөрөө өрөгч тамганууд есөн шидээрээ.Петропавловская крепость-д үзсэн үзэсгэлэнгийн тасалбар. Хульхи үзэсгэлэн, дагаад баримт нь үзээрийн.Москвагийн метроны тасалбарын гадаад төрх солигдолгүй олон жилийг үдэж байна. Дэргэд нь Аэроэкспрессийн билет.Хойно бичиг баримт дээр анхаарах 2 зүйл бий.
1. Миграционная карта.
2. Прописка.
Гаалиар гарахдаа миграционная карта хэмээгч алгын чинээ новшийн цаас бөглөнө. Гээгдүүлвэл өөрийг тань буудал хүлээн авахгүй. Тэгээд Миграционная служба нэртэй газарлуу зүгэлхээс өөр замгүй. Буусан газраа бас бүртгүүлж доорх шиг баримт авах ёстой. Тэгээд байнга биедээ паспорттойгоо цуг авч явна даа дээрх 2 баримтаа. Тэгэхгүй бол цагдаатай заваана. Бичиг бармтгүй цагдаатай зууралдвал новширч дуусдаг гэсэн, би үзээгүй. Барьж буй бодлого нь: гадна дотны бүх хүн бүртгэлтэй, хаана оршин сууж буй нь тодорхой байх ёстой. Гэвч хууль бус баримтууд метроны Комсомольская, Курская буудлууд дээр худалдагддаг. Нэг бага надаас Комсомольская дээр "Прописка не нужна?" гэж асууж үзэж байна лэ. Гастарбайтер шиг харагдсан юм байлгүй цус, хэ-хэ. Москвагийн прописка.Питерийн хувилбар.
31 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment