23 July 2012

Камчатка. Часть 1

2012.06.27. Санкт-Петербург. Камчатка, гадна тал.
Гуравхан хоног Питерийг үзхэд хаанаа ч хүрэхгүй нь тодоорхой. Петергоф, тэр тусмаа Кронштадт яваад дэмий гэж хоорондоо тохирсон. Харамсаж буй ганц зүйл - кунсткамера ороогүй явдал. Манай өндөр Гонгорын араг яс байдаг гэсэн. Орой нь галт тэргэнд суух ёстой байв. Тиймээс төлөвлөснөө гүйцээхээр Камчатка котельня-клуб-бар-музейрүү буудлаа хүлээлгэж өгчихөөд өдөр 12 гээд зүгэлсэн юм. Уламжлал ёсоор аппарат дээрээ очих цэгээ урьдчилж хадгалсан байв.
Дөхөхийн хэрээр ханан дээрх дурсгалын бичгүүд олширно.Одоохондоо проект. Ер нь (зурагтын мэдээнд үнэмших юм бол) Санкт-Петербургд жижиг переулок биш бүтэн гудамжийг мань хүний нэрээр нэрлэхээр хотын засаг захиргааны түвшинд яригдаж байсан.Цойгийн хажуугаар Высоцкий ч тааралдав.За тэгээд ирлээ дэ.Хавь орчмын хана битүү зураг, бичиг. Дээрх булангийн нөгөө хацар.
Хаалга нь. Галын зуух байрлаж байсан энгийн нэг байрны подвал.Хаяг.Эсрэг талын хана.Дурсгалын самбар.Үлдсэн фотонууд.

No comments:

Post a Comment