13 June 2012
Цэцээ Гүн 2012. 1-р хэсэг
Манзушир талаас хүн маш их алхдаг юм байна. Ерөөсөө алхаж байхад зөрсөн улс тасрахгүй шахуу. Орой дээр түм түжигнэж бум бужигнана.Манайхан хадаг яндар, хийморийн дарцаг хаа таарсан газар өлгөдгөө болих хэрэгтэй. Арга ядсан үед дарцгийг хүчтэй салхитай, өндөрт уях хэрэгтэй, тэгвэл хурдан сэмэрч алга болно. Түүнээс биш модыг хадгаар ороосноороо өвчлүүлэхээс өөр ямар ч үр дүнд хүрэхгүй. Шавьж орогноод мод хурдан үхэх болно.Самарчид гэдэг тусгай ангилалын ой бузарлагчид бий. Ийм гар хийцийн лантуугаар бараг бүх модыг цохиж гэмтээж. Тоглоомчгүй - цохиулаагүй мод цохигдсоноосоо цөөхөн.Самар цайруулсан газар иймэрхүү төрхтэй болдог.Дээрхийг за яахав, байгалийн гаралтай хог юм байна, хэдэн жилийн дотор арилна гэж үзвэл пластик сав, шил тийм ч амар далд орохгүй нь тодорхой. Орой дээр удахгүй өвөрмөц хогон овоо босох төлөвтэй.Мянга самбар босгоод нэмэргүй, монгол хүн ойлгохгүй. Нэгэнт хогондоо бариулчихаж гээд л цааш хогоо хаях болно. Ганц арга - бүх хогыг түүж цэвэрлэгээ хийх. Тэгвэл санаа зовж хаяхгүй байж мэднэ. Бидний дундаас хэдэн бүсгүйчүүд буцах замдаа багагүй хэмжээний хог уутанд хийж алхаж ирсэн. Respect и уважуха.Зарим газраар шавар шавхай их байв.Ой дахь тоосго.Ийм уран бүтээл харин байж болно.
Labels:
damn it
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment