2012.06.25. Санкт-Петербург.
Адмиралтейство орж явах замд Александровский сад-ад баахан баавгайнуудын баримал эгнүүлсэн байхыг олж хараад сонирхоод очицгоов.
United Buddy Bears нэртэй үзэсгэлэн байв. The Art of Tolerance.
2004 онд Берлинээс эхэлсэн үзэсгэлэн юм байна. 5 тивийн 25 улсад тавигдсаар Питерээр дуусаж байгаа нь энэ бололтой.
Улс болгоны зураачид өөрт ноогдсон баавгайг будаж чимсэн байв. Монголын баавгай ч байна лэ. Харин энэ болохоор улс болгоны хэлээр бичиж чимэглэсэн 2 баавгай.
Ар өвөргүй.
Хайж хайж эх хэлээ оллоо.
Сондгой байрлалтай баавгайн бөөрөн дээрээс Эйнштейн харж байв. 
Адмиралтейство орж явах замд Александровский сад-ад баахан баавгайнуудын баримал эгнүүлсэн байхыг олж хараад сонирхоод очицгоов.
No comments:
Post a Comment