02 July 2012

Орос холимог хуурга

Гар утсан дээр олон фото зураг хуримтлагдаж.
Эхний мэдээлэл - манай МИАТ-ын Боинг онгоцны бүхээгнээс.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарын ярилцлага. Харвал: дуулвал дуулна, барилдвал барилдана, морь унаж салхи татуулан давхина гэж бичиж. Гэвч салхи татуулдаг хүн хэзээ ч морин дээр ийм байрлалтай морддоггүй гэдгийг баталгаатай хэлэх байна. Жолоо цулбуурандаа орооцолдсон энэ хүн салхи татуулж адууны дэлэн дээр давхина гэхэд итгэх арга алга.Харин каракуль малгай өмсөөд каракуль үүлдрийн хурга барьж зургаа даруулсан бол хүнд кадр болох байв.Браво-гийн тоглолтын билетийн онлайн захиалга.Билет гар дээр.Хойд хөршид "Суши бар" гэсэн хаягтай газарлуу яасан ч орж болохгүй гэж хэлэх байна. Учир нь узбек найз өндөр үнээр (_|_) хоол өөрт чинь шахна. Узбек биш юмаа гэхэд таджик.Зөв санаа - нэг давхарын товч бусдаасаа ялгарна.
Зам засвар.Улица Вавилова.ОХУ-ын эрдэм шинжилгээний институтын нууцын зэрэглэлтэй төхөөрөмж.Энд тог баригчийн нурсан батарей хүртэл ашиглагдна.Метро. Хэдэн жилийн өмнө нээгдсэн шинэ буудал.Онц зүйл байхгүй. Яахав зорчигч тусгаарлах шугам нь гэрэлтэй юм.Цонх хязгаарлагч.Задгай квас - кайф.Измайловский кремль. Хурим.Аз жаргалын мод.Ленинградский вокзал. Бүтэхгүй газруудын нэг. Зорчигч дундуур овчаркатай цагдаа нар байнга явна.Энд хаалга маш сайн хийх юм. Царс модоор, нэмээд доод хэсгийг нь төмрөөр бэхэлнэ.Питер-лүү хөдлөхийн өмнөхөн.Төгсгөлд нь: Санкт-Петербургийн гудамжны зарлалууд.

No comments:

Post a Comment