Тусламж хэрэгтэй байна. Дөрөөтэй цахилгааны монтер мэддэг бол утас шөрмөсийг нь өгч тусална уу. Шонгийн модонд утас холбуулах хэрэг байна, хөлс мөнгийг нь мэдээж өгнө, машинаар аваад эргээд хүргээд өгнө. Яг цаг нь тулсан чинь дөрөөтэй хүн олддоггүй. 100 айлд хүртэл алга. Өнөөдөр холбуулахгүй л бол наадам гээд хүн бүр ч олдохгүй. Баяраар цахилгаангүй суумааргүй байна бас.
Зуслан гарсан юм. Тэгсэн өлөн хулгайчид цахилгааны утас хусчихаж. Би хулгайд алдна гээд нодинон жил зуслан буухдаа утсаа хураагаад орсон. Дараа жил гарч ирхэд шонруу авирахгүйн тулд шонгийн модонд нь хэдэн метр утас ороогоод орхисон юм. Мэдээж аюулгүй байдлыг нь бодоод үзүүрийг нь цахилгааны лентээр боож барьж үлдээсэн. Тэгсэн тэр жаахан 3-4 м утсыг гологүй өөд нь татчихаж. Би өчигдөр 1 нөхөртэй утсаар ярьж тохирчихоод орой зуслан явахдаа дайрч авах болсон чинь утсаа авахгүй муриад алга болчихлоо. Чадахгүй бол тэрийгээ шууд хэлчихгүй хүний ажил урсан бас өөдгүй гараа тэр. Арчаагүйн илрэл.
Өчигдөр монтерын дуудлага өгөх гэж би Сүхбаатар дүүргийн УБЦТС ХК орж үзлээ. Урдаас бөөн бичиг цаас нэхээд. Гэрээ хийгдээгүй байна, шинээр хэрэглэгч бол гэж байна. Би хэлсэн: жил болгон намар 8 сард танай байцагчид зуслангаар яваад розетконы тоогоор задгайгаар гэрлийн мөнгө бичдэг. Би тэрийг нь төлсөөр ирсэн. Одоо зүгээр л төлбөр мөнгийг нь өгөөд тогоо залгуулчихмаар байна гэж. Зангүй шүү. Шонгийн модноос утас татуулахын төлөө иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрчилгээ, кадастрын зураг г.м. баримт цуглуулаад явах утгагүй шүү дэ. Нэг үгээр - (_!_)
10 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
bur bolq bol naadam ungurtul tur hajuu ailaasaa guigaad tatchihoo hugshuun. amjilt. shn naadaarai
ReplyDelete