Амралтын өдрүүдээр машиныхаа дөрвөн амортизаторыг солиулсан. Forward Motors-оор. Өглөө 9:30-д онгойдог юм байна. Ихэнхдээ "амаржийгаа" солиулагсад болохоор дараалал удаан урагшилна. Би эрт ирсэн тулдаа хүлээлгүй орж чадсан (урд өдөр нь таарах амортизатор байгаа эсэхийг болон хэдээс онгойдгийг нь би утсаар лавласан байсан). 9:30-д орход 13-т гарч ирнэ лэ. KYB-ийн бүтээгдэхүүн 2 жил тэсч чадвал би сайн юм байна гэж дүгнэнэ.
Засвар нэгэн зэрэг 7-8 тэрэг хүлээж авч чадна.Зарим хүн эднийхийг муулдаг, зарим нь магтдаг. Нэг хэсэг нь: наадах чинь хятадаас орж ирдэг зүйл, адилхан хужаа л юм чинь хямдыг нь авсан нь дээр гэдэг. Нөгөө нь: ондоо юм байна лэ, Forward-аас ав гэж зөвлөсөн. Бүтээгдэхүүний чанарыг одоо хэлж мэдэхгүй, явцын дунд мэдрэгдэнэ. Үйлчилгээ, зохион байгуулалтын хувьд таалагдсан. Бүх зүйл нь ойлгомжтой, цэвэрхэн, ажилчид нь уриалагхан. 2 давхартаа хүлээлгийн тохилог гэгч танхимтай, үнэгүй wi-fi, цай унд уух боломжтой. Үйлчлэгч нь зогсоо зайгүй тэр дор нь хог шороогоо цэвэрлэнэ. Миний харшил хөдөлчих гээд эвгүй явсан, жаахан тоосонд л найтаадаг, энд яагаачгүй.Хашаагаа ч гэсэн сайн тохижуулж байна лэ. Суулгац мод олон, зүлэг нь ногоон, талбайгаа плитагаар бүрсэн. Жаахан лав харах юм бол яахав монгол ахуй хаа нэгтээ бий.Надад "Тунгалаг тамир"-ын Хонгортой нүгэлтэй адилхан залуу үйлчилсэн. Яриа хөөрөөтэй, тусархаг хүүхэд байна лэ. Харамсалтай нь фото дээр сайн харагдахгүй байна, уг нь яг Хонгор.Машинаа авснаас хойш амортизаторыг нь солиогүй байсан. Одоо нэг хэсэгтээ гайгүй байх. Шинэ үг: гармушиг. Зай авчихгүй дэ, "гар мушиг" болгоод.
24 July 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment