27 November 2009

Холимог хуурга

Холимог хуурганы ээлжит порц бэлэн болж.
1. Гаражийн үүдэнд тулгаад гараж барьж эхэлж буй талаар мэдээллэж байсан. Найзууд зөвшөөрөлгүй барьж байсан бололтой, учир нь барилгын ажлыг тэр дор нь зогсоосон. Гэвч нэг хэсэг газар фундамент цутгагдсан бөгөөд бусад талбайд ухсан нүх нь хэвээр үлдэв. Мөн манай гаражийн харалдаа овоолсон элс, хайрга хоцорсон.
2. Орцонд хөшиг ч юм уу нэг балай зүйл өлгөсөн тухай дээр мөн л бичиж байсан билээ. Тэгсэн - сольчихож. 2 ээлж, аан?! Жижүүрт "Энэ чинь муухай харагдаж байна шүү дэ" гэж хэлхэд хэцүү, байхад хэцүү, яалтай ч билээ. Миний хувьд орц хоггүй, цэвэрхэн, илүү дутуу зүйлгүй, үнэр танаргүй, гэрэлтэй, лифт нь ажилладаг байхад л хангалттай. Түүнээс биш хөшиг зүүх явдал бол, уучлаарай, тэнэглэл.
3. Сонин гарчиглаж байхнаа БГД-ийн нэг иргэний санал нүдэнд өртөв. Үүнээс илүү утгагүй, дебил зүйл ойрд уншаагүй юм байна.
4. 90-ээд оны дуучин Байзадаагийн ярилцлагыг уншиж жаал инээлээ. Тухайн цаг үедээ нөхөр мандаж явсан нь үнэн. Гэхдээ "Надад тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаг гээд ярилцлага өгчихсөн чинь бараг бүх охид үсээ тайраад, үүргэвч үүрээд л" гэж цуурах хэрэггүй л байх. Бас бус гоё гоё зүйл байна аа байна. Жишээ:
1. Надад 20 гаруй дуу байсан. 1995-1999 он хүртэл бүтэн 7 жил...
2. Парламентаар нь жишээ авахад л 72 гишүүн нь МАХН-ынх...

No comments:

Post a Comment