Би нэг зүйл бодлоо л до.
Уржигдар тухайлбал би үнэмлэхгүй явж байгаад цагдаад зогсоолгож журамын хашаагаар ороод гарсан. Цагдаа тэрэг жолоодсон (хөл кардан хэрхэн буудгийг мэдэхгүй байсныг дурдах нь зөв, хэ хэ).
Одоо ийм вариант төсөөлье.
Жолоочийг хажуудаа суулгаад явж байжээ, цагдаа. Тэгсэн нэг тэрэгтэй шүргэлцэж орхиж. Урд урдаасаа явж байгаад зам хальтиргаатай, 2 тэрэг 2-юулаа шугам давсан ч юм уу ямартаа ч буруу нь 50:50. ө.х. хэн нь ч хэнийхээ хохиролыг барагдуулахгүй, өөрсдөө шархаа нөхөхөөр дүгнэлт шинжилгээ нь гарсан. Энэ тохиролдолд жолооч өөрөө тэргээ барьж яваагүй тул жолоочийн хариуцлагын даатгал мэдээж олдохгүй. Одоо 2 асуулт:
1. Гэнэтийн осолын даатгал олдох уу?
2. Хариуцлага цагдаа үүрч, хохиролыг барагдуулах уу?
Миний бодлоор бол:
1. Гэнэтийн осолын даатгал олдчих байх.
2. Цагдаа хариуцлага үүрэхгүй, ажлаа хийдгээрээ хийнэ. Хэдэн цаас бөөн юм болж байж өгвөл өгнө, өгөхгүй бол өгөхгүй. Ямартаа ч жолооч л хохирно. Нөгөө талаас, цагдаа барьж явхад дүгнэлт 50:50 гарах нь бас эргэлзээтэй, нөгөө жолооч руу бухахыг бодох л байх. Харин цагдаагийн буруу 100% бол яахав дүгнэлт 50:50 гарч болох талтай. Иймд цагдаа нарыг давхар даатгадаг байх ёстой юм шиг. Цагдаа хүний тэрэг барьж яваад ямарваа нэг зүйл болвол даатгалын компани хохиролыг нь барагдуулдаг.
04 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment