Хүн маш бага боддог. Сургуулиудад бидэнд бодлогыг дүрэм, томъёоны дагуу бодохыг заадаг, уншсан зүйлээ эргүүлж илтгэхэд сургадаг. Харин бодож сэтгэж, урд нь бараг байгаагүй зүйлийг олж санаачилж бид төдийлөн чаддаггүй.
Дийлэнх олонхи мэргэжил ямар ч ур ухаан шаарддаггүй. Хүн ямар нэг туршлага дадлага олж аваад тэрийгээ цааш ашиглаад явдаг. Удирдлагаас өгсөн дүрэм заавар, шаблоны дагуу ажилладаг.
Бид бараг бүхий зүйлийг автоматаар хийдэг: шүдээ угаана, сахлаа хусна, өглөөний цай ууна, хүүхдүүдээсээ дүнг нь асууна, ажилдаа явна, хамтран ажиллагчидтайгаа ярьна...
Яахав, толгойд ямар нэг ая ч юм уу саяхан үзсэн киноны тухай бодол орж ирнэ л дэ. Гэвч үүнийг бодол гэж үзэх нь хаашаа ч юм.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/
25 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment