UPD 2009.11.20 13:50
http://nl.livejournal.com/ журналаас шинэ мэдээлэл оллоо. Дымовскийгоос өмнө 3 сард нэг эргүүлийн цагдаа ажил амьдралынхаа тухай ярьсан юм байна. Даанч нөхөр ард түмэнд дотно хэл буюу хараал ашигласан болохоор хэн ч авч хэлэлцээгүй бололтой.
Осторожно! Мат!
Бичлэг нь: http://rutube.ru/tracks/2599941.html?confirm=eaa5d8f4906ea93d14525442e74d72e3&v=98561b5bc3b4795d5bea5c1bc58586b6
2009.11.19 20:11
ОХУ-д А.Дымовский гэдэг Новороссийск хотын цагдаагийн хошууч од болж байна аа. Юу болсон бэ гэхлээр...
Мань эр В.Путинд хандсан видео бичлэг аваад youtube дээр нийтэлжээ. Энэхүү бичлэг дээр энгийн, шударга(хэдэн хувь нь бол?) цагдаа нарын алба ямар хэцүү байгааг, дээд удирдлага нь хэрхэн хуулийг гуйвуулж мушгидаг талаар, хүчний байгууллагуудад авилга, хахууль ямар их газар авсан тухай, нийт системийн үйл ажиллагааны доголдлыг илэн далангуй, шууд ярьсан байгаа.
Төд удалгүй Коми автономит тойргийн халагдсан офицер М.Евсеевийн Д.Медведевт хандсан ижил утга бүхий бичлэг нийтлэгдэв. В.Смирнов гэдэг Москвагийн замын цагдаа ч дутсангүй.
Хэрэг эрчээ авлаа - янз бүрийн эрх хамгаалах байгууллагууд Дымовскийтой хэвлэлийн бага хурал хуралдуулж. Энэхүү хурал дээр Р.Каюмов гэдэг офицер мөн л шударга бус явдлуудын тухай ярив.
Дымовскийг дэмжигчид өдрөөс өдөрт олширсоор байв. Новоросийск хотын иргэдээс (И.Лобачева, Л.Березина) ч гэсэн хотын засаг захиргаа, шүүх, прокурор, цагдаа нарын үйл ажиллагааны тухай таагүй зүйлс ярьж эхлэв.
Цаашлаад, Г.Чекалкин гэдэг прокурор үзэл бодлоо хуваалцав. Одоо бол өдөр өнжилгүй л шинэ шинэ билчэгүүд сүлжээнд тавигдсаар байгаа. Тухайлбал: Тольятти хотын цагдаагийн хошууч А.Мумолин, Сочи хотын цэргийн гарнизоны прокурор ахмад А.Попков, Свердловск мужийн дотоодын цэргийн ар талын орлогч, халагдсан дэд хурандаа И.Канегин нар авилга, хээл хахууль, ажлын дарамтын тухай ярив.
Энд намайг нэг зүйл гайхшруулав. Хэсгийн төлөөлөгч нарт сарын норм гэж байдаг юм байна. Жишээ нь тэдэн гэмт хэрэг илрүүлж, ийм тооны эрүүгийн хэрэг үүсгэ гэх маягтай (палочная система гээд байгаа). Жинхэнэ хэрэгт яахав, эрүүгийн хэрэг үүсгэчихнэ. Харин норм нь биелэхгүй бол яах вэ? Ажлаа муу хийлээ гэж банга хүртдэг гэнэ. Иймд цагдаа нар жижиг хэв журамын зөрчлийг эрүүгийн хариуцлагад татах хэмжээний гэмт хэрэг болтол нь хөөрөгддөг байна. Хэрэгтний мэдүүлэгт яриагүй зүйл бичих, гэрчүүдийн яриаг гуйвуулах г.м.-ээр. Мөн бага, дунд гарын бизнес эрхлэгчдэд захиалгын дагуу хавтаст хэрэг нээж болдог гэж байгаа. Төсвийн мөнгийг удирдлага нь сайхан халаасалдаг тухай баримтууд ч байна. Түүнчлэн, дээш олих юм бол ажилгүй, зарим тохиолдолд амьдралгүй болдог. Тэр хамгийн сүүлчийн дэд хурандаа нөхөр 3 жил суугаад гарч ирсэн байх жишээтэй. Хэсгийн төлөөлөгч нар бичиг цаасны ажилд дарагддаг тул гэмт хэргийг урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлдэггүй, оронгийн бараа хардаггүй, улмаар гэр бүл нь салж сарнидаг гэнэ. Бичгийн цаас, компьютер г.м. ажил хийхэд шаардлагатай анхан шатны зүйлс байдаггүй л гэнэ. Нэгэнт хүнд эрүүгийн хэрэг үүсгээ л бол шүүх нь үг дуугуй яллаж орхидог. Юун тэр гэм буруутай эсэхийг тогтоох, цагаатгах. Одоо шүүхээр орсон нийт эрүүгийн хэргийн 99% хувь нь яллагдаж, 1% нь цагаатгагдаж байна ч гэх шиг гэрэл гэгээгүй зүйлс ярих юм. Юу гэсэн үг вэ? 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үед цагаатгасан шийдвэрийн хувь нь 7 байсан гэж байгаа. Ер нь бол сардаа тодорхой тооны хэрэг үүсгэж, заавал яллуулж байж ажлаа сайнаар дүгнүүлдэг юм байна.
Манай хүчний байгууллагууд ямар системээр ажилладаг бол? Ер нь оросын "школ"-той шүү дэ. Арай ч оросууд шиг ялзарчихаагүй байх аа, гэхдээ үнэр бол орчихсон. Тэр бол бат.
20 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Ганзо ах ийм юм бичиж байж буудуулваа гэсс хихихи
ReplyDeleteЭнэ арай дэндсэн юм болоод байгаамаа тээ Мнайд бол бараг ижилхэн л байгаа дөө
ReplyDeleteМонголд үзэл бодлоо илэрхийлвэл Пин гээл будаа даа.
ReplyDelete