Нилээн дээр хүүхэлдэйн кинонуудын тухай хэдэн мөр бичиж байсан.
"Жил был пёс" гэдэг хүүхэлдэйг хэд үзсэн ч уйддааггүй юм. Гайхамшигтай уран бүтээл.
Бүх үйлдэл нь хоорондоо авцалдаатай. Яриа хөөрөө, хөдөлгөөн нь янзын. Чоно - миний хайртай дүр. Инээж байгаад нуруугаар нь хатгадаг, хашааг давахгүй шууд цөмлөөд гардаг, ширээн доор дуулах гэж дайрдаг, "Что? Опять?!" гэдэг хэсгүүд нь тасарчихсан. Ер нь ажиглавал жижиг сюжет их. Тухайлбал: муур хүргэний нүүрлүү үсэрнэ, дараахан залуу нүүрээ боочихсон явж байна, эцэст нь хуриман дээрээ ширээн доор байгаа муурны сүүлэн дээр хүргэн санаатай гишгэж байх жишээтэй. Мөн ширээн доор сууж буй чоно хүүхний өвдгийг налсан чинь хүүхэн хажуугийн залууг гэж бодож байх г.м. саваачихсан үзэгдлүүд цөөнгүй. Нуршаад яахав, өөрсдөө үз.
19 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
энэ нээрээ майр хөөрхөн хүүхэлдэй шүү. саяхан youtube дээрээс хайж байж үзсэн. :)
ReplyDelete