Санал, зөвөлгөөнүүд ирж. Анхааралдаа авлаа. Одоо:
1. Аль болох монголоор бичиж байхыг хичээнэ;
2. Дуу, зураг г.м. түгээмэл зүйл бага оруулна;
3. Хөгийн, хогын гэх тодотголтой зүйлс түлхүү нийтэлнэ;
4. Аливаа зүйлийг өөрийнхөөр тайлбарлана. ө.х. эргээд 3-р пункт биелчихнэ гэсэн үг.
Ондоо санаа оноо, орхигдуулсан зүйл юу байна?
2009.11.20 14:35
Уншигчидаас асуух зүйл гарлаа.
Энэхүү блогд янз бүрийн сэдвээр есөн шидийн зүйл нийтлэгдэж байгаа. Тухайлбал:
- автомашин, автозамтай холбоотой мэдээ, замын тэмдэг тэмдэглэгээ
- энд тэнд бичээтэй зүйлс, реклам, хаяг
- өөрийн авсан зурагнууд, хөгийн гэж үзэхээр зүйлс
- дуу хөгжим, клип
- ном сэтгүүл, телевизийн мэдээ
- гар утас, компьютертэй холбоотой зүйлс
- мэргэжлийн гэрэл зурагчид, зураачидын уран бүтээл
- хараал ерөөл, төр болон шашины тухай г.м. тоочоод байвал урт жагсаалт болох байх.
Ямарваа зүйл байнга шинэчилэгдэж, улам боловсронгуй болохын тулд хөгжиж, зүгтэж байх ёстой. Зогсмол, хөлдүү горимд орвол
Одоо асуулт:
- Өөрт чинь ямар төрлийн мэдээлэл илүү сонирхолтой, дагаад ямар нь огт сонирхолгүй байдаг вэ? Энэ чигээр нь үргэлжлүүлэх үү? Өөрчлөлт оруулах уу? Оруулмаар байгаа бол ямар өөрчлөлт, шинэчилэлт хийвэл зүгээр вэ?
Таны сэтгэгдэл надад чухал байна. Мөн өөрт чинь огт таалагддаггүй зүйл байвал муулж бич. Шүүмжлэл ч байх ёстой.
ҮЗэл бодлоо бичиж бай хөгшөөн
ReplyDeletenadad novshiin l yum bol sonin tuunees baidag zurag hugjim hen l bol hen haanaas bol haanaas olood tavichihna sh de malan tangara mini
ReplyDeleteҮзэл бодлоо түлхүү оруулжаахгуюудооо (нээрээ мань мэт шиг язык-гүй гаруудад бол зарим постууд...:P)
ReplyDeleteНилээд бодож байж санал хэлмээр байсан ч шууд санаанд орж байгааг нь хэлье:
ReplyDelete-Зурагтай нийтлэл товч ойлгомжтой мэт санагддаг.
-Дуу хөгжим бага оруулж байвал дээр. Тэрийг сонсдог хүн бараг байдаг юм уу гэж боддог.
-Өөрийн эргэн тойрны зүйлсийг түлхүү бичвэл их сонирхолтой.
-Оросоор бичихгүй байхыг хичээвэл надад таатай.
-Хааяа нэг амьдралын тухай өөрийн өнцгөөс харж таван өгүүлбэр холбовол сонирхоно.
-Дээрх хэлсэн саналуудыг харгалзаж үзвэл талархана, үгүй бол гомдохгүй.
Одоохондоо ийм л байна даа. Бодож байгаад ТҮС хийсэн санаа орж ирвэл биччихнэ.