25 October 2009

22-ийн дүн, 23-ын сэдэв

Удаах, 22 дахь "Мэдрэхүй" сэдэвтэй санал асуулга дууслаа.
Нийт ирсэн санал: 31.
Асуулт: Өөрийн чинь аль мэдрэхүй арай илүү хөгжсөн гэж бодож байна?
а) харах - 7 (22%)
б) сонсох - 3 (9%)
в) үнэртэх - 7 (22%)
г) амтлах - 0 (0%)
д) хүртэх - 2 (6%)
е) 6 дахь мэдрэхүй - 12 (38%) - зөн билгийн тулаанд орцгоовол яасан юм?
ё) надад мэдрэхүй алга (чад) - 0 (0%)

Өчигдөр өглөө гараж орсон чинь манай эгнээний урдаас нь харуулаад шинэ эгнээ гараж бариад эхэлчихэж. Опалк зангидаад цемент цутгаж байна билээ. Хэн юу барих нь надад падгүй л дэ. Гэхдээ энд 1 хогийн зүйл бий. Урдаас харсан гараж маш ойрхон байрлаж байгаа. Гаражуудын эгнээ хооронд 2 жижиг тэрэг арай гэж зөрөх байх. 1 үзүүрээс нь ачааны тэрэг гараад ирэх юм бол зэлтэрийн гацаа. Мөн хаалгануудыг нь өөд өөдөөс харж байхаар зохион байгуулж байна лээ. Өглөөдөө 3-4 гаражаас зэрэг машин гарах тохиолдолд тэнд заваарсан нөхцөл үүсэх нь одооноос тодорхой. Би орж гарахдаа 3, 4 маневр хийж байгаа. Муу барьдаг ч юм уу шинэ жолооч нар, том машинтай нөхдүүд яах юм бүү мэд. Нэг үгээр, энэ газарт гараж барих зөвшөөрөл өгсөн Баянгол дүүргийн газрын албаны түшмэлд энэ боломжийг ашиглаад хувийнхаа зүгээс нэгэн ерөөл дэвшүүлье: "Таны албан тасалгааны, амины орон сууцын бүх хаалга тань өргөнөөсөө 30 см хасагдаж, коридор тань 20 см нарийсаж, харин эхнэр/нөхөр/ чинь 40 см өргөөшөө тэлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье!"

Нэгэнт ерөөлөө дэвшүүлсэн хойно үндсэн асуудалдаа шилжье. Сайхан цагт хангалттай зайтай байсан учир би машинаа урд талаар нь гаражид хийгээд, өглөө нь ухраад гарчихдаг байсан. Одоо ухарч гархад хүндрэлтэй болж. Иймд 2 сонголт байна.
1. Орохдоо толгойгоороо орох. Энэ тохиолдолд орой цаг бага алдна, өглөө гарахдаа майлна.
2. Ухарч тэргээ оруулах. Орой ухрахдаа майлна, гэвч өглөө цаг хожино.
Иймд энэ удаагийн санал асуулга: Та гараж(зогсоол) дээр машинаа орхихдоо ихэвчлэн...
а) ухарч тавьдаг
б) хамраар нь оруулдаг
в) би машингүй. буржуй та нарыг хараал идэг!

2 comments:

  1. Машингүй болохоор амар ч юмшиг :)

    ReplyDelete
  2. uharch parking hiisen n hamaagui amar baidiishd. garahad amar :)

    ReplyDelete