"Намар нахиалсан мод" кинонд гардаг да, лаазалсан сүү (сгущенка)-г орос эхнэрийн сүү гэж цуураад, ууж болохгүй хэмээдэг. Мухар сүсэг бишрэлд хэт их автах юм бол ямар шашин байх нь хамаагүй - шууд ховсдуулсан зомби болно. Хэн ямар шашин шүтэх нь үндсэн хуулиар заагдсан эрх. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий.
Хэдэн факт:
- Эмнэлэгт хагалгаанд орох графикт бичигдчихээд яг мэс заслын ширээн дээр гарахын өмнө "Ээ гэгээн минь. Лам багш өнөөдөр битгий хагалгаанд ор гэж байна" гэсэн шүү зүйл яриад хагалгаанд ордоггүй гэж байгаа. Оронд нь ондоо хүн өвчин хуучаасаа ангижирч байсан бол аятай юу. График бол график, төлөвлөгөөт хагалгааны цаг дээр өөр өвчтөнд хагалгаа хийхгүй нь тодорхой. Хагалгааны өрөө, ариутгасан багаж хэрэгцээгүй болж байгаа юм. Мөн эмч сувилагчийн ажил будаа. Нөгөө ламаас цаг нар асуусан нөхөр сүүлд нь графикийн дундуур шургах гэж оролдно, түмний нервыг барна.
- Мөн л эмнэлэгт, энэ удаад эх барих тасаг. Морь цагт л төрөх ёстой, эсвэр шинийн 3 маргааш, тэр болтол төрөхгүй юм шүү г.м. зүйл бий. Байгалийн жамаар гарах гэж буй хүүхдийг хөөж тууж ч юм уу гархад нь саад болж болохгүй биз дэ. Илүү, дутуу тээлтийн үед ондоо л байх.
- Бөөд сүсэгтэй хүн. Хөдөө явж байхад байгаль дэлхий, биднийгээ гээгч нараа шүтэж явах хэрэгтэй тухай хүүрнэх зуур машины цонхоор хогоо хаяж байх жишээтэй. Тэгсэн доор улаан марксист үзэлд нэвт шингэчихээд, (угийн пролетарийн карманд мөнгө байхгүйгээс хойш) хогоо кармалаад алхаж явсан нь дээр.
- Сүүлийн үед бөө удганууд борооны дараах мөөг шиг олширж байна. Таньдаг мэддэг улсын дунд ч гэнэт гэнэт лут хүмүүс бий болж ч байх шиг. Элбэгдорж хэдэн зуун мянган Чингис төрж байна гэж "хошгоруулснаас" эхэлсэн үзэгдэл. Нөгөөдүүл нь үүнийг "Монголчууд бөөгийн шашинтай байхдаа хүчирхэг байсан, одоо эрчээ авч эхэлж байна" гэж тайлбарлаад байгаа. Харин энэ хоорондуур нь хотын захын гэр хороололд гаднаа загалмай хадсан байшингууд нэмэгдсээр.
- Машин худалдаж авч буй хүнд лам өнгө заадаг байсан бол одоо бүр номер зааж өгдөг болсон байна. Өчигдөр хүнээс дуулчихаад итгээгүй гээч. Надад нэг зүйл их сонирхолтой - лам "За хүү минь. Чи УБФ 00-00" гэдэг дугаар л авахгүй юм бол амьдрал чинь сүйрнэ" гэвэл гөөмөн хэцүүүе. Захиалгаар номерийн үйлдвэрт ийм номер хийлгэчихээд жинхэнэ дугаарынхаа дор давхар хадах байх тэ?
Би энд аливаа шишин шүтлэгийг ад үзэх гэсэн юм биш. Зүгээр л хэрээс хэтэрч буй нөлөөллийн зарим нэг жишээг сийрүүлэв.
Та бүхнийг анхааруулхад, бар өдрийн тахиа цагт энэ нүгэлт блогруу хандаж дээрх (ересь) постыг 108 удаа уншвал хараа муудах нигууртай болой.
03 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Хахаха тийшд тэнэг гаруудад өөрсдөнд нь л байгааншд тэнэг болтлоо шүтээд... Ер нь аль алинд нь юм юм л байгаа байхоо
ReplyDeletehahaha. yag unen bichsen bainashd. naadah chin yostoi gants erguu asuudalshd. zaaval lamaas asuuna ch gehshig. make your own destiny gedeg ugiig l shutej amidrah heregtei bolov uu. burhangui gazriin bumba galzuurna gegcheer naad lam haruud heterhii olshirch baih shig baigaa, tegeed yag yas yuman deeree nugoo honh n dugarhaar damar n tag hoyuulaa dugarhaar lam n tag gedeg chin unen dee barag l. :)
ReplyDelete