18 November 2009

Хаягдал электроник

Хятадын Guiyu хотод электрон барааны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд хамгийн ихээр төвлөрдөг гэнэ. 80-аад оны төгсгөлөөс янз бүрийн орноос электрон барааны хаягдыг ийш импортолдог болж. 2006 оны байдлаар гэхэд 5500 гаруй үйлдвэрт 30 мянган хүн ажиллаж, жил болгон 1,5 сая тонн электрон барааны хаягдлыг боловсруулдаг болсон байж.

1. Компьютерийн кийбордуудыг буулгаж буй байдал.
2. Компьютерийн эх хавтанг халуун төмрөн гадарга дээр халаагаад, чийпүүдийг нь сугална.
3. Гар утаснуудыг газар дээр нь задлаад, деталь болгоноор нь ангилж байна.
4. Улмаар гар утасны плат-аас чипүүдийг нь сугалж, мөн адил ангилдаг.
5. Энд хүүхдүүд хар багаасаа техник задалж сурдаг.

1 comment:

  1. ийм байхад хөгжихгүй яахав дээ. Хятадаа гэж

    ReplyDelete