2-р хэсэг.

Хүний ёс суртахуун өөрөө их уян хатан шинж чанартай. Жаахан хачир нэмэрлэчихэж хэн хүнгүй чадна. Ив ижил зүйлийг нэг бол байж болно, нэг бол яасан ч байж болохгүй гэж үздэг. Их сургуулийн дотуур байранд туршилт явуулж л дэ. Нийтийн гал тогооны хөргөгчинд 6 лааз кола хийхэд маргааш нь нэг ч үлдээгүй байж. Тэгэхлээр нь хөргөгчин дээр 6 доллар орхижээ (6 лааз колагийн үнэ). Нэг ч дэвсгэрт алга болоогүй. Худал хуурмаггүйгээр хүмүүсийн хоорондын харилцаа удаан тогтдоггүй. Надад чамтай хамт ямар сайхан байнаа г.м. нь хүүхдэд үлгэр ярьж өгч буйтай агаар нэг.


Хууралтын хамгийн гоё хувилбар нь өөрийгөө хуурах явдал.

Үнэнийг үнэнээсээ мэдэхгүй төөрөлддөг тохиолдлууд бас бий.

"Хөдөлж буй амьтанд мөч, булчин шөрмөс байдаг. Дэлхийд аль аль нь байхгүй. Тиймээс тэр яаж хөдлөх юм бэ" /Scipio Chiaramonti, University of Pisa, 1633/
"Хэрэв Дэлхий ийм хурдтай эргэдэг байсан бол хүмүүс бүдүүн бахим хумстай байж таарах биз. Тэд зүгээр л гадарга дээр тогтож зогсож чадахгүй" /Libertus Fromundus, Anti-Aristarchus, 1631/
Бидний ертөнцийг үзэх үзэл өрөөсгөл, хоорондоо багагүй зөрчилтэй. Явцын дунд олон ч зүйлд хандах хадлагад өөрчлөлт орно. Бид гадаргын таталцал, оюун ухаан, гэрэл цахилгаан, атомын бүтэц, огторгуйн үүсэлийн тухай бүдэг бадаг л төсөөлөлтэй улс. Гэвч эдгээрийн тухай хүүхдүүддээ зааж сургахад саад ер байдаггүй.
Мөн хууралт нь сул амьтаны ялалт байгуулах цор ганц шанс нь байж болох талтай.
Үргэлжлэл бий.
No comments:
Post a Comment