1-р хэсэг.

Худал хуурмаг явдлыг ихэнх нь муу зүйл гэдэг боловч өмөөрч цөөн үг хэлье.
Үүн дээр буюу бодит байдлыг гажаасан нөхцөл дээр олон гайхамшигтай (болон тийм ч гоё бус) зүйлс оршин тогтнодог: сонгодог уран зохиол, мода, реклам, театр, кино урлаг, косметик, пиар, гоо сайханы мэс засал, уран зураг, тагнуул, хайр, улс төр...
Худал хуурмаг явдалгүйгээр олон тоглоомууд байхгүй байх байлаа, наад зах нь покер.
Худал хуурмаг нь хөгжлийн том алхам, нэг биш параллель олон ертөнцүүд оршин тогтнох эх үндэс нь шүү дэ. Хүүхдэд үлгэр уншиж өгч буй нь эхнээсээ төгсгөл хүртэл хуурч буйн жишээ. Тэгсэн хэдий ч энэ нь сайн үр дүнтэй хууралт - хүүхдийн уран сэтгэмж хөгжинө, сайн мууг ялгаж сурна. Тэр ч байтугай худал хуурмагийг үнэнээс ялгаж сурна.


Худал хуурмаг явдал дээр соёлтой харьцаа, өрөвдөлт, биеэ зөв авч явах байдал ч суурилдаг.

Нэг зүйлд үнэн голоосоо итгэх нь тэр зүйл нь үнэн гэдгийн баталгаа биш шүү дэ. Полиграф (lie detector)-ын операторын гол үүрэг нь шалгуулж буй этгээдэд аппарат хэзээ ч алддаггүйд итгүүлэх явдал байдаг. Хүнд нэг хөзөр сануулаад, дараа нь түүнийг нь полиграфаар олж үзүүлдэг. Ингэхдээ оператор мэдээж тэмдэг тавьсан хөзөр ашигладаг. Ингэснээр аппаратын үр дүн эрс нэмэгддэг.
Худал ярьж буй хүн маш сайн санах ойтой болон тодорхой хэмжээний зоригтой байх хэрэгтэй. Үүнээс гадна өөрөө ч гэсэн хууртах боломжтойгоо бодолцож үзэх нь зөв.
Олон жилийн өмнө Pepsi-Cola реклам цацаж л дэ, 7 сая бөглөө цуглуулбал шинэ AV-8 Harrier II сөнөөгч онгоцоор солино гэж. Уг нь ч хөөрхөн сурталчилгаа л да. Гэвч хэн ч нэг нөхрийг бөглөө цуглуулалгүйгээр шууд үйлдвэр ороод, бөглөөнүүдийг бөөндөж худалдаж аваад сөнөөгч онгоцоор солихоор хүрээд ирнэ гэж бодолцож үзээгүй юм.
Үргэлжлэл бий.
No comments:
Post a Comment