08 November 2009

Ажлын гүйцэтгэл

Хороололын хүнсний захын дэргэд нэгэн гутал засвар бий. Энэхүү засварт миний мэдэхийн бараг 10-аад жил нэгэн хятад эр түмний гутлыг янзалж байгаа. Сайн ч янзалдаг, ажлаар тасарна гэж байхгүй, байнга ачаалалтай. Онцлог нь хажууханд байдаг монголчуудын гутал засварууд тэр хятадыг мэддэггүй улсад л үйлчилдэг, ажилгүй шахуу сууж харагддаг. Энд яс үндэс хамааралгүй хэрэглэгч нар чанартай үйлчилгээг л сонгож буйг бид харж байна.
Автомашины в
ьетнам кузов засварууд мөн адил - сайн гүйцэтгэлтэй, ажлаар тасрахгүй, тогтмол хэрэглэгч нартай болсон. Гаднаас ирсэн ажилчид багаж тоног төхөөрөмж, түүхий эдээ нутгаасаа чирээд ирдэг нь юу л бол. Эндээс л авч байгаа.
Тэгэхлээр яагаад монголчуудын үзүүлж буй үйлчилгээний чанар тэднийхээс ихэнхдээ тааруу байдаг вэ? Бид ажил мэддэггүй гэхээр бас тийм биш, гадаадад хараар ажиллахдаа маш сайн гээд байгаа. Өөрөө өөсдөдөө юм хийхдээ халтуурддаг юм шиг байгаа юм. Эсвэл заавал дээрээсээ дарамтлуулж, хатуу хяналтан дор л сайн ажилладаг ч юм уу.

3 comments:

  1. Багатойрогт гэхэд 3 хужаа гутал засварчин байна. Хар багийн л орж гардаг байлаа одоо хүртэл байгаа Күнзийн сургааль гэхиймуу даа хаа очсон газараа гуталчин хий хүүхэд чинь бага боловсрол эзэмшиг ач чинь дээд боловсрол эзэмшиг түүнээс цаашлаад Хятад хүний толгой дээр наран үргэлж мандаж байх болноо гэдийм даа

    ReplyDelete
  2. халтуурддаг л байх. миний мэдэхийн 45-р сургуулийн тэнд бас нэг хятад гуталчин байсан. би гуталчин орохоор болуул тэнд л очдог байсан. яалт ч үгүй сайн хийгээд байгаам чинь өөр яахав дээ.

    ReplyDelete
  3. tiim shu. 11-r horoolold bas neg hujaa bdgiim. bas 5-7 jil bolj bga , barag l 10 jil bh aa. Selbe PLAZA-n ard . bas l sain shu

    ReplyDelete