18 November 2009

Өнөөдөр таарсан зүйлс

1. Хотын захиргааны байр, IX давхар. Галын кран. Сайхан эд байна. Бүх зүйл нь гар дор, лац ломботой, түргэн авсан үед шилийг нь хагалаад хор, шланг-д хүрхэд бэлэн.Хотын захиргаа гэснээс, тэр том байшинд олигтойхон шиг лифт хийчихгүй дэ. Нэг умгар, манай харанхуй өрөө шиг зүйлд шахцалдах гэж. Болоогүй ээ, дотроо "1000kg, 15 person" гэсэн бичигтэй. 1000/15=66.66. За яахав, ихэнх нь туранхай, гоолиг гэж тооцсон ч энэхүү хавчиг лифтэнд 15 хүн чихэх юм бол 90-ээд онд автобусанд шахцалдаж байсан чинь сонирхогчийн спорт байсан нь батлагдна.
2. 100 айлын уулзвар. Excel. Бөөрөн дээрх web site гэсэн бичиг нь анхаарал татсан.
3. Тасганы овооны уулзвар. Шинэ гэрлэн дохио суурилуулж. Харамсалтай нь хазгай. Томруулаад хараарай, цаана буй шинэ дохионы хазайлтыг.
4. Ялалтын зам (албан ёсоор бол Хувьсгалчдыг өргөн чөлөө). Тэнүүндэлгэр ХХК-ийн лого Аэрофлот-ын монгол хувилбар байна.

1 comment:

  1. ГК гэдэг чинь галын кран гэсэн үг юмуу? хаха, би өдий болтол, гал команд гэж уншаад байдаг байсан ш д :р

    ReplyDelete