2-р хэсэг.
Төгсгөлийн буюу 3-р хэсэг.
Худал хуурмаг нь хольцгүй, дангаараа орших нь ховор. Түүнийг үнэний хувьтай янз бүрийн орц бүрэлдэхүүнээр хольдог юм.
Та 2 төрлийн алдаа гаргаж болно.
Гитлерийн алдаа - худал мэдээлэлд итгэсэн. Тэрбээр тагнуулын мэдээлэлд итгэж, Нормандад бууж десантыг хуурамч маневр гэж үзээд Калын районд холбоотнуудын десант буух ёстой хэмээн тооцож үндсэн хүчээ 7 хоног сойсон.
Сталины алдаа - үнэнд итгээгүй. Дайн эхлэх огноог мэдсээр байж үл итгэсэн.
Бусдаас илүүтэйгээр улс төрчид болон үндэсний радио, телевиз худал зүйл цацдаг ба үүнийгээ "Эх орныхоо төлөө" гэдэг уриагаар зөвтгөх гэж хичээдэг.

Байгальд ч гэсэн хууран мэхлэлт алхам тутам таардаг. Хөөгдөж буй амьтан мөрөө баллах, араатан салхин доороос гэтэж очих г.м.

Мөн бусдаар манипуляци хийх хамгийн энгийн арга.
Гэвч бид зөн совингоороо хэн нэгнийг үнэн юм уу худал хэлж буйг мэдэрдэг. Энэ нь хүнээс арай жаахан илүү анхаарлыг шаарддаг. Ялгахад үндсэн 2 бэрхшээл тулгарна:
- Сэтгэлийн хөдөлгөөнийг цэвэр байдлаар нь илэрхийлэхийг харах боломж хомс. Хэн хүнгүй сэтгэл хөдлөлөө хязгаарладаг.
- Хүн маш хурдан сурах чадвартай амьтан. Насанд хүрсэн хүний сэтгэл хөдлөлийг хүүхдийнхтэй харьцуулаад үзэхгүй юу.
Гэсэн хэдий ч худал хэлж буйг царай нь хамгийн түрүүнд илэрхийлээд өгдөг.

Бас ярилцаж буй хүнтэйгээ адилхан байрлалд ороод, царайгаа аль болох ижилхэн болгохыг хичээгээд өөрийн чинь толгойд юу орж ирж буйг нэг чагнаад үзэх хэрэгтэй.
Хамгийн энгийн гарц - өөрийнхөө дотно хүмүүст (тэд итгэлийг чинь гүйцэд эвдтэл) итгэ. Дотно хүнээ үл итгэлцлээр битгий гомдоо. Мөн өөрийгөө эргэлзээгээр зовоохоо боль.
Хуурч буй хүн өөрт нь итгэж буйг хараад мөс чанар нь араас нь чангайгаад хуурахаа байх тохиолдол ч бий.
No comments:
Post a Comment