Яагаад холимог хуурга гэж буйн учир маш энгийн - есөн бусын хоорондоо ямар ч авцалдаагүй зүйлс байгаа юм (зарим зураг нь жаахан удчихсан).
1. Улаанбаатар хотод зураг авах хориотой газар цөөхөн байдаг, тэдний нэг - Хүчит шонхор зах.
- Яагаад хүнсний зах дээр зураг авах хориотой байдаг юм?
- Тэнэг үү? Бодоод үздээ.Гэхдээ ахиц дэвшил байнаа байна. Хүйтрээд ч тэр юм уу, арай цэвэрхэн болсон юм шиг санагдсан. Ядаж л худалдагч нар нь нэгэн жигд цэвэрхэн хувцастай.
2. Нэг газар нэг хүнтэй 2 тааралдах магадлал ямаршуу вэ? Ноднин жил Бадар-Ууганы мөнгөн медалийн төлөөх тоглолтыг ажлын залуучуудтай үзэж байгаад 10 жилийн багштайгаа муухай адилхан хүнтэй тааралдсан юм. Тэгсэн 5 дахь өдөр нөгөө л хүнтэй, нөгөө л pub-д дахиад таардаг юм да. Гар утасны камер zoom-гүй нь харамсалтай.3. Багшийн дээдийн газар доогуурах гарц. Одоо хүнсний 20-ийн гарцыг засаад, ийм болгох хэрэгтэй. Гэрэл гэгээгэй, цэвэрхэн. Тэгэхгүй бол дэлгүүр ч юм уу, нийтийн бие засах газар ч юм уу учир нь үл олдох нэг нүх байсаар ирсэн. Бороо их орвол усаар дүүрнээ, тэр чинь бас болоогүй. 4. За үүнийг одоо юу гэх юм, бүү мэд. Coca-cola-д зориулсан хөшөө гэлтэй биш, ямартаа ч бүтэхгүй зүйл байна.
5. Төгсгөлд нь шинэ үг - Гутл.
22 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment