Иргэний үнэмлэх. Үнэндээ "паспорт" байгаа юм. Зарим нэг гадаад үгийг хэрэглэхээс өөр арга байхгүй шүү дэ. Бид "гадаадад зорчих иргэний үнэмлэх" гэж ярьдаггүй биз дэ? Гадаад паспорт л гэдэг. Тиймээс товч, ойлгомжтой нэр томъёог ашиглаж хэвших хэрэгтэй.
Одоо өнгө үзэмж, зориулалтыг нь авч үзье. Олигтойхон байгууллагын ажлын үнэмлэх биднийг Монгол улсын иргэн мөн гэдгийг батлах баримтаас хавьгүй өнгө үзэмж сайн. Тус нэрийн хуудасны хэмжээтэй пластикан өөдөс дээр анхан шатны хэдхэн мэдээлэл л байрладаг. Хаяг өөрчлөгднө - скоч ч юм уу наалт ч юм уу нэг зүйл наана. Сонгууль өгнө - бахь ч юм уу тиски ч юм уу нэг зүйлээр хавчина, ором гаргана. Хаягийн урд урдын шилжилт, гэр бүлийн байдал, үр хүүхдийн тухай ямар ч мэдээлэл байхгүй.
- Үүнийг юу гэх вэ?
- Цэвэр доромжлол, тохуурхал.
Бичиг баримт нь тухайн хүнийг, цаашлаад улсыг тодорхой хэмжээгээр илэрхийлнэ. Энэ иргэний үнэмлэх - бидний одоогийн дүр төрхийн нүүр царай мөн. Өөрсдийн чинь нэгээхэн хэсэг гэж ойлго.
Хуучин паспортыг сольсон явдлыг улсын хэмжээнд хийсэн том хэмжээний луйвар гэж хувьдаа би үздэг. Ондоогоор тайлбарлаж, уучлаарай, чадахгүй. Аливаа зүйлийг өөрийнх нь нэрээр л нэрлэх ёстой, иймд луйварыг луйвар л гэнэ.
Энэ үзээрийн, арчаагүй баримтаас салах цаг нэгэнт болж гэж үзэж байна. Хүн шиг паспорттой болмоор байна! 16 нас хүрээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст очоод, дүрэмт хувцастай офицероос "Монгол улсын иргэн болсонд баяр хүргэе!" гэсэн үгтэйгээр улаан паспорт гардан авсан минь санаанаас ер гардаггүй юм. Одоо болтол хадгалдаг, анхны паспортоо. Буланг нь иргэний үнэмлэх олгох үед хорооны ажилтнууд хүчингүй болгож байна гээд хайчилчихсан - харамсалтай...
01 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
тийшд, үнэн шог. би анх улаан паспорт авахад дээр нь намайг эрэгтэй гээд биччихсэн байснаас биш сайхан эд байсын :р
ReplyDeleteхэдэн жилийн өмнө гадагшаа явж байгаад, гааль дээр маний гадаад паспорт жаахан асуудал үүсгээд. хуучин паспорт байсым л даа. дээр нь наадаг гялгар цаас нь нэг булангаасаа жаахан хууларчихсан байсан. тэгээд миний иргэний үнэмлэхийг үзээд, энэ юуийн гэхээр нь Монгол паспорт маань гэсэн чинь тоосон ч юмүй ширээ рүүгээ шидчихэж билээ. хараал идсэн гааль дээр 5 цаг хүлээсэн дээ хөөрхий.