Асуулт: Машин барьж буй үедээ sms бичдэг үү?
хэзээ ч үгүй - 10(33%)
амин чухал үед бичнэ - 9(30%)
ерөнхийдөө биччихдэг - 7(23%)
чат-д сууж буй юм шиг бичнэ - 2(6%)
sms гэж юу юм бэ? - 2(6%) -
Дээрх дүнг нэгтгэвэл: Огт бичдэггүй 33% байхад бичдэг улс 59% байна. Бараг 2 дахин их. Энд аюулгүй байдал болон жолооны ард утсаар ярих тухай дурдаад хэрэг байна уу? Бодит нөхцөл байдал ийм л байна. Жолооны ард утсаар ярихыг хориглох хэнд хэрэгтэй юм? Өөрт нь жолоо бариад ярих хэцүү байдаг нэг нь ухамсараараа утсаа л авахаа байна биз. Хуулиар хориглоод, тэр тусмаа торгох нь утгагаүй. Нэгэнт л дийлэнх олонхи нь нууцаар, сиймхийгээр яриад л, sms бичээд л явж байгаа шүү дэ. Чойномын шүлэг байдаг да:
"Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж" гээд.
Миний хувьд, шаардлагатай үед гэрлэн дохион дээр ч юм уу хөдөлгөөн сэлүүхэн байхад цаг зав ашиглаад sms бичих явдал гардаг л юм.
Одоо 27-р санал асуулгаруу шилжье. Сэдэв: Гарын хоол.
Асуулт: Хэний хийсэн гарын хоол хамгийн амттай вэ?
а) ээж/аавын
б) эмээ/өвөөгийн
в) эхнэр/нөхрийн
г) хүүхэд(үүд)ийн
д) эгч/ахын
д) мастер тогоочийн
е) үнэгүй олдоо л бол амттай :)
No comments:
Post a Comment