25 November 2009

Албадан худалдаа

Ажил дээрээ сууж байтал оймс зарах гэсэн хүүхэн орж ирэх гэж оролдоод, үүднээс буцах юм. Байгууллагын гадаа тэргээ үлдээгээд явах гэтэл сэв арилгах үнэн чин хүсэл эрмэлзэлтэй залуу үйлчилгээгээ санал болгож арваад метр хажууд явав. Дэлгүүрт зурагтын нэвтрүүлгээс өөр зүйлгүй сонинг нилээн хусдаг бололтой өвөө бараг л гарт атгуулчих шахлаа. Хүнтэй 2 үг солиод сууж байтал жаал хүү бохь шахчих гээд хажуугаас ээрэх юм. Мөн автомашины угаалгын газраар ороо л бол үнэртүүлэгч зарж буй хүүхдүүдтэй таарна. Дээхнэ гудамжинд явж байтал оюутнууд гэж өөрийгөө танилцуулсан хос бал худалдах гэж оролдсон.

Худалдаа гэхэд худалдаа биш, бараг л "За яахав, үүнийг чинь би авлаа, харин чи л надаас салж үз" гэсэн өнцгөөс хандахад хүргэдэг үзэгдэлийг яах вэ?
Би хувьдаа дээрх тохиолдлуудад соёлтойгоор салаавч үзүүлдэг үгүй гэдэг.

2 comments:

  1. Тэр бал зардаг нөхдүүдийн ард байгаа ТӨРИЙН БУС нэртэй газар байна а. Энэ газрыг л шүүхэд өгмөөр байгаа юм. Хандив нэрийн дор хүнээр өрөвдүүлэн хүнд юм шахаж явдаг ёстой гутамшигын амьтад даа!!!

    ReplyDelete
  2. zarim neerengeesee ih uruvdmuur baidag shdee, tiim humuust ni ali boloh l yumiig ni avj tuslahiig hicheedeg

    ReplyDelete