29 November 2009

Дугуйн талаар

UPD 2009.11.29 13:00
Санхүүдээ баригдаад эсвэл 2 шинэ, эсвэл 4 хуучин дугуй авах боломжтой байсан. Зах гараад 4 өвлийн michelin аваад хийчихлээ. Сумтай буюу эргэлтийг нь зааж өгсөн дугуй, ядаж 2 жилдээ гайгүй байх.

2009.11.28 12:10
Автомашинтай уншигчидаас асуух зүйл байна.
Өвлийн 2 дугуй авах хэрэг гараад байдаг. Үзүүлэлтүүд нь: 195/60/R15.
Би сая Nexen (Номин), Hankook (Сэбоцэ) болон Bridgestone (Таван богд) орлоо. 60-тай дугуй алга, дан 65-тай байна. 65-тайг одоо буй дугуйтай зэргэцүүлэн барьж үзлээ. Арай биш юм аа. 60-тай дугуй тийм ч их байдаггүй бололтой, бүх газар 65-тай нь л байх юм.
Да хүрээгээс өөр дугуй зардаг дэлгүүр юу билээ?

No comments:

Post a Comment