30 November 2009

Дугуй засвар

Дугуй засварууд хоорондоо гайхалтай адилхан, бүтэц зохион байгуулалт нь хүртэл ижил төстэй. Жолоо бариад 10 гаруй жил болохдоо ганц ч удаа цэвэрхэн дугуй засвартай тааралдаагүй нь бахархууштай. Зарим засварчид ажлаа муу хийнэ - нөхсөн дугуй нь нөхөөсөөрөө задарна, мөн хийсэн хошуу нь хий алдна. Гэсэн хэдий ч ихэнх нь сэтгэл гаргаж нэг насны биш юм аа гэхэд улиралаа даах хэмжээний үйлчилгээ үзүүлдэг. Худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй л бол болоо до.

Дугуй засвар гэж ихэнхдээ өөдсөн чинээ вагончик юм уу амбаар хэлбэртэй оршин тогтнож буй бяцхан үйлчилгээний цэгийг хэлнэ.
Өвөл зун харгалзахгүй 24 цагаар ажилладаг бол халаалтыг ихэнх тохиолдолд зуух, пийшингээр шийднэ. Харамсалтай нь, ихэнх тохиолдолд түлшийг покрышка болон дотуур хаймарны резин орлодог. Дугуй хийгээ хаагуур алдаж буйг саванд хийсэн усанд дүрэх хэлбэрээр шалгадаг. Машины радиатор цоорсон эсэхийг тамхины утаа дотогш нь үлээж шалгадаг аргаас хавьгүй бодитойгоор цооролтыг тодорхойлдгийг хэлэх нь зүйтэй.
Гол багаж - дугуй задалдаг суурь машин (станок).Бас компрессор. Мөн гар дор байх шаардлагатай багажнууд цөөнгүй л дэ. Том домкраттай дугуй засварууд олшироод байгаа нь сайн. Санаа амар - машины нэг талын дунд хавьцаа түүнийг нь хийж байгаад өргөлөө - хоёр дугуй солиход бэлэн.Хүүхнүүдийн зураг өлгөөд байдаг газар одоо цагт төдийлөн олон биш л байх. Дан эрчүүд ажилладаг газар, хамт олонд ийм үзэгдэл их. 80-аад онд автобусны жолооч нар өөрийн нуруун талын шилэн дээр зорчигчид руу харуулж иймэрхүү зураг, плакат наадаг байж билээ. Samanta Fox их тааралддаг байсан юм да.

No comments:

Post a Comment