Ямар ч нийгэмд өөрийгөө хамгаалах хууль үйлчилнэ. Ийм байдлаар цааш амьдрах боломжгүйг ихэнх нь ойлгосон бол мухардалт гэсэн үг.
Соц гэгддэг нийгэмд юу ч хийхгүй цалин авдаг улс байсан уу? Байсан.
Одоо нөхцөл байдал дээрдсэн үү? Үгүй.
Төрийн аппаратын тэн хагас нь бусдын тайван амьдарч, хөдөлмөрлөх замд бул хар чулуу болж чадаж буйн төлөө цалин авч байна шүү дэ. Төрийн механизм гажиг, буруу ажиллаж байна. Аливаа нэг зүйл танил тал, мөнгө төгрөггүйгээр шийдэгдэх нь бэрхээс бэрх.
Улсын төсөвийг улаан цайм хулгайлж байна. Томоохон дарга болгоныг авилгал авсан, харин дурын томоохон бизнесменийг татвараа нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж болно. Нэг үгээр: Төр болон Бизнес нь нэг нэгнээсээ хараатай байдалд орчихоод аль нэг нь унах юм бол хөлдөө нөгөөхөө чирхэд бэлэн.
Гацаанаас яаж гарах вэ?
Төр нь хулгайлахаа боль, иргэд нь татвараа төл гэдэг энгийн шийдэл бий боловч биелэх нь тун ч их эргэлзээтэй. Бас төрийн аппаратыг цомхон бөгөөд чадварлаг болгомоор байна. Толгой нь том, рахиттай хүүхэд шиг хөл дээрээ зогсож ядаж байна шүү дэ. Цомхон аппаратад цалинг нь өндөр өгөөд, хариуцлага сайн тооцож болно. Наад захын жишээ - Гүржийн цагдаа авилгалаас салж чадсан шүү дэ г.м. яриад л байвал яриад л байна.
Үлгэр дууслаа, унтаж нойрс...
30 November 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment