08 November 2009

Амралт эхэлсэн

Хаа газар карантин зарлаж байхад би ч гэсэн ээлжийн амралтаа авлаа. 10-аад хоног амарна гэсэн чинь нэг л сайхан завтай оргиод л. Орой 2 цаг дуг хийчихсэн чинь одоо нойр хүрдэггүй. Өнөөдөр (өнөөдөр ч гэж дэ өчигдөр) бага сага зүйл амжуулж л явлаа.
Машины тос тосолгоог Esso төв орж солиуллаа, төлбөр тооцоо, өр ширнээсээ хаалаа, хамгийн гол нь... цагаа засууллаа. Одоо зөвхөн шилийг нь солих л дутуу.
Цаг засварын тухайд - наран-поинт (хуучин эрэгтэйчүүдийн бараа)-д маш сайн засварчин байдаг. Багаж тоног төхөөрөмж сайтай, баталгаатай үйлчилгээ үзүүлдэг ах хүү байгаа юм.

1 comment: