05:40-д утасны сэрүүлгээ тавиад унтдаг болсон. Босоод шүдээ угааж хүндэрч аваад гархад яг 06:00 болдог юм. 15 минут л гүйнэ, илүү чадахгүй юм билээ, аягүй бол бөглөрч үхнэ. Өглөө сүрхий хүн болж гүйж байгаад өөд болчихсон гэвэл бас жаахан тийм юм да. 6:20-д орж ирээд шүршүүрт ороод хичээл номтой улсыг 6:30-д сэрээдэг юм. Гүйхгүй удсан (2 жилийн өмнө л gym-д явхад бие халаах гэж жаахан гүйсэн байх) болохоор эхний өдөр хөлийн эрээн булчин зангирч үзэж байна лэ. Тэр өдөр хамаг бие булараад, эрт боссон болохоор ядраад хэцүүдсэн. Хариучгүй болсон байна лэ дээ бие. Одоо бол зүгээр.
Фото-зургийн гарчиг: Гүйчихээд орж ирсэн хүний төрх ургах нарны туяанд, ха-ха. Өглөө гархад агаар цэнгэг, нар хараахан мандаагүй байдаг бөгөөд доорх ангилалын хүмүүс таардаг юм:
а) БОМЖ-ууд хог ухаж таардаг;
б) Энэтхэгийн болон Хятадын элчингийн манаач цагдаа нар будка-наасаа гарч биенийхээ чилээг гаргаж харагддаг;
в) Үнэмлэхүй олонх болох шоучид. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гээд есөн шидээрээ. Өрвийсөн, бээрсэн, зарим нь таг согтуу, царай зүс гэж харин ч нэг байгаадаа;
г) Гүйгсэд. Цөөхөн, гэхдээ бий. Нэг махлагдуу эгчтэй хэд хэд таараад амжсан. Дулаахан байхад байдгаараа бигнэчихсан, хар нүдний шил, малгай, зузаан курта өмсөөд юүдэнг нь хүртэл босгочихсон гүйж байдаг юм. Жингээ л хөлөрч хасах гэж буй юм болов уу.
д) Таксины жолооч нар. Зогсоол дээр хоорондоо юм яарьсан шиг, тамхилаад, эсвэл капот-оо сөхчихсөн байж байдаг.
е) Бусад. Энд ажил төрлөөр гэрээсээ эрт гарагсад, байгууллагын манаачид, дүүргийн ТҮК-ийн ажилтнууд г.м. хүмүүс багтна.
Нэгэнт өвөлдөө уушигаа хордуулж дуусаж буй тул ядаж дулааны улиралд гүйж уушигаа цэвэрлэх нь зөв шүү уншигчид минь.
shilbeer ovdohgui bn uu? bi bas dongoj sayhnaas guij ehelsen chin shilbeer honduurledeg bolson
ReplyDeleteШилбэний арын буюу эрээн булчин хөндүүрлэсэн.
ReplyDeleteхэхэ, өглөөний хөтөлбөрийг ямар дэлгэрэнгүй дурьдаа вэ..өглөө 6-д босдог болоод 2 сар болох гэж байна. аяндаа сэрүүлэггүйгээр нүд автоматаар нээгддэг болдгийн байналээ. Амжилт хүсье. Гүйлтэнд чинь бас..
ReplyDelete