Зэвсгийн алдарт фирм болох Винчестерийг үүсгэн байгуулагчийн хүүгийн бэлэвсэн эхнэрийг Сара Винчестер гэдэг байв. Тэрбээр компаний хувьцааны 50%-ийг эзэмших бөгөөд энэ нь түүнд өдөрт $1000-ын ашиг өгнө. Өнөөдрийн ханшид шилжүүлвэл ойролцоогоор $22,000 гэсэн үг. Тэрбээр өөрийгөө хараал туссан нэгэн гэж итгэдэг байв. Винчестерийн буугаар алагдсан хүмүүсийн сүнс түүнийг элдэж мөшгиж байна гэсэн хийрхэлд бүрэн автсан нэгэн байжээ зайлуул. Тэгээд сүнснүүдийг төөрөгдүүлэх нэгэн санаа сэдэж олжээ.
Ямар үндэслэлээр тэгж бодсон юм бүү мэд, гэвч Калифорнид найман өрөөтэй байшин худалдаж аваад байшингаа үргэлжлүүлэн өргөтгөж барих хугацаанд сүнснүүд түүнд ойртохгүй, өөрөө ч үхэхгүй гэж бат итгэжээ. За тэгээд тус байшин мантуу мэт хөөж эхэлвээ. Барилгын их бага ажил 7 хоногийн өдөр болгон 24 цаг тасралтгүйгээр хийгдсээр 38 жилийг ардаа орхисон түүхтэй. Хажуу бөөрөнд нь нэмж барина, дээш өндөрлөнө, ер нь ямар ч ерөнхий төлөвлөгөөгүй л туугаад байж. Үр дүн: 150 өрөө, 2 том заал, 40 унтлаганы болон 13 ариун цэврийн өрөө. Архитектур, бүтэц зохион байгуулалтын ямар ч төлөлвлөлтгүй ажилласан болохоор хаалга онгойлгоход цаана нь хана тулах, битүү цонхнууд, хаашаа ч хүргэхгүй шат зэрэг нь энгийн үзэгдэл. Сара Винчестер 1922 оны нэгэн шөнө зүүдэндээ зүрхний шигдээсээр өөд болжээ.
07 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment