Нийслэлд миний мэдэхийн Сөүлийн болон Токиогийн гудамж бий. Аль аль нь тохижилт сайтай. Ямартаа ч дүүргүүд өөрсдийн хүчээр тордож буй ихэнх гудамжаас дээр.
Бага тойргийг Анкарагийн нэрэмжит болгож тохижилтын ажил нь хийгдсэн. Ер нь бусад улсын нийслэл, томоохон хотуудын нэрээр хэдэн гудамжаа нэрлэчихмээр юм шулуухан. Том гудамж - том улсынх, жижгэвтэр нь дунд зэргийнх гэсэн пропорци бодоод. Дорой хөгжилтэй улсуудыг хаслаа гэхэд бидэнд хүрэлцэнэ. Уг нь нэгэнт ийм нэр авсан гудамжийг нэрлэсэн хотынх нь төв гудамных нь дизайнаар тохижуулвал гоё болно. Энд мэдээж байшин барилгын архитектурыг оролдохгүй, зүгээр нь гэрлийн шон, газар дэвссэн плита болон чулуу, хогийн сав, автобусны буудал, сандал, мод ургамал г.м. элементүүдийг ижил болгоход хангалттай. Ерөөсөө нэг гудамжнаас нөгөөрүү орлоо - нэг улсаас ондоо улсад ирсэн мэт, үнэхээр гоё.
Гудамжинд ямар нэг улсын хотын нэр өгөнгүүт тухайн улсын элчин сайдын яамнаас анхаарал тавьж эхэлдэг нь ойлгомжтой. Улс орных нь нэртэй холбоотой болохоор аргагүй. Хөрөнгө мөнгө гаргаж, чанартай зүйл хийхийг шаарддаг. Тиймээс эдгээр гудамжуудын тохижилт хэвийн буюу хүнд зориулагдаж хийгдсэн. Харин нийслэл болон дүүргийн хийсэн ажлын ихэнх нь иргэддээ зориулсан гэхээсээ илүү мөнгө цохих гэсэн байдалтай байдгийг нуугаад яахав. Бага тойрго ямар гоё гэрлийн шонтой болсныг хар.Хэдхэн алхамын зайтай явган сандлууд, дэргэд нь хогын сав. Хот, дүүргийн эрхэмүүдийн урладаг төмөр, чулуу, плитан сандалнаас ялгаатай нь энд монгол хүний өгзөгөнд туркууд мод тохирно гэж үзсэн байгаа биз? Учир нь өгзөг үндэстэн харгалзалгүй модон дээр залрах ёстой байдаг юм.Ер нь албан байгууллагууд том жижигээсээ үл шалтгаалан жаахан сэтгэл гаргаад ядаж үүднийхээ хэсгийг тордчих хэрэгтэй. Жишээ: 40 мянгатын уулзварын Эрэл банкны салбар усалгаа хийж буй байдал.
24 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment