15 May 2012

Муур

Муур гоё амьтан. Мөн гэрийн тэжээвэр амьтадаас чирэгдэл багатай нь. Бусад амьтад:
- Нохой. Салхилуулна, баалгаж шээлгэнэ, том бол ийш тийш авч явхад хэцүү, үс ноос нь дийлдэхгүй, буруу сургавал хүн амьтан зууж гай болно.
- Загас. Аквариумны ус солино, зулзаглахаар нь идүүлчихгүйн тулд манаанд гарна. Ийш тийш удаан явах эрхгүй болно.
- Туулай, усан гахай, зараа. Модон эдлэл мэрдэг үзэгдлийг нь орхилоо гэхэд шээсийг нь яалт ч байхгүй.
- Яст мэлхий, тоть. Яст мэлхий дээр хэн нэгэн хэзээ нэгэн цагт гишгэж л таараа. Амьтан алаад яахав. Мөн торонд шувуу хорих сонирхол алга.
Муурны хувьд амар. Ихэнхдээ унтаж байна. Ариун цэвэр сайн сахидаг. Байж болох асуудал - харшил. Мууртай болох гэхээр: а) эхнэр мууранд дургуй, б) хүү муурнаас харшилдаг.
Хэдэн өдрийн өмнө охидуудтай явж байтал муурны зулзага таарсан юм.
Манай бүсгүйчүүд тоглоод сүйд болсон. Хэдийгээр гудамжинд таарсан загал зулзага хэдий ч би хориогүй. Илж таалж дуусахаар нь нойтон салфеткаар гарыг нь арчаад болоо.Төгсгөлд нь - Тёма.

No comments:

Post a Comment