09 May 2012

Дайсны нутаг дэвсгэр

Хотын олон иргэд гэрийн босгоо даваа л бол хөл нь дайсны нутаг дэвсгэр дээр гишгэлээ гэж үздэг нь харамсалтай. Дайстай яаж харьцвал зохистой вэ? Зөв. Аль болох их хор хохирол учруулах хэрэгтэй. Тиймээс гэрээсээ бусад газар сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг нь зүгээр л үр дагавар юм. Энэ үзэгдлийн нэг төрөл: орцондоо ахуйн хогоо хаях.Шинэ бараа задаллаа - баярлаад хайрцаг савыг нь гаргахгүй.Байранд бункер байгаа эсэх, лифт ажиллах байгаа эсэх хэнд ч хамаагүй. Хог босгоны цаана л бол хаана ч хамаагүй байж болно гэж үздэг.Ундаа уулаа - сав буланд (эсвэл цонхны тавцан дээр), чихэр идлээ - цаасаа газар, тамхи татлаа - ааку хөл доор, нэмээд мэдээж шүлсээ хаячихна.Орцноосоо гарангуутаа: машиндаа уусан бооржио-гийн шилээ бахархалтай нь аргагүй зам дээр хаяж болно. Арзагнах яахав. Ийм арчаагүй шаарнуудыг сайтар торгох хэрэгтэй байгаа юм.

1 comment:

  1. Geriinh n uudend yag adjilhan hog sheel baas taviad bval deerdej magad kk

    ReplyDelete