Хүмүүс 20-р зууны төгсгөлөөс эхэлж маш хурдацтай өөрчлөгдөж эхэлсэн. Сэтгэн бодох нь хүртэл өөр болсон. Мэдээлэл хүлээн авах, боловсруулах, бусадтай хуваалцах шат болгонд өөрчлөлт гарсан. Хүний санах ойг авч үзье. Хүнд компьютерийн адил түр болон урт хугацааны ой санамж бий. Саяхныг хүртэл хүн их хэмжээний мэдээллийг өөрийн тархинд тээж явсан. Арван жилийн сурагчид л гэхэд маш их зүйл цээжилдэг байв. Ангийн хүүхдийн, найзуудын гэрийн утсыг цээжээрээ мэддэг байсан бол одоо бүх зүйлийг утсан дээрээ хадгалдаг болсон. Хүнд илүү дутуу зүйл тархиндаа тээж явах шаардлага байхгүй болов. ө.х. хүн өөрийн удаан хугацааны санах ойг ашиглах нь эрс багассан. Ирээдүйд хүн тодорхой нэг ажил мэргэжилтэй биш хэд хэдэн мэргэжил эзэмшидэг болохыг үгүйсгэх аргагүй. Тийм бол нэг зүйлд гаршсан чанар биш харин ондоо ажил мэргэжилд хурдан дасан зохицох чадвар нь илүү үнэлэмжтэй болж ирнэ. Ер нь хэл сурч буй хүмүүсийн сүүлийн хэсэг нь бид байх. Хөгжил энэ темпээ барьж чадвал орчуулгын сайн программуудыг удаан хүлээхгүй төлөвтэй. Энэ бүхэн цаанаа хүний сэтгэн бодох процесст маш их нөлөөтэй. Ном анх бий болоход бас гарч байсан үзэгдэл болов уу. Номны эсрэг их зүйл ярьж байсан юм шүү дэ: ном нь санах ойг муутгана, эрдэм мэдлэг хэний ч гарт орох юм билээ, энэ нь осолтой г.м. Тэгсэн хэдий ч ном хөгжилд маш хүчтэй түлхэц өгсөн. Ирж буй өөрчлөлтүүдийг тооцоолох боломж бага. Бид процессыг хажуугаас ажиглаагүй өөрсдөө дунд нь орчихсон яваа болохоор бүр ч хэцүү. Тэгсэн хэдий ч гарч буй ганц хоёр өөрчлөлтийг харж болно: Утга зохиол товч болж байна. Их хэмжээний мэдээллийг уншигч боловсруулах хүсэлгүй болсон. Уран зохиол, кино урлагт үйл явдлууд богино хугацаанд эрчтэй өрнөнө. Дүрүүд цөөрсөн. Саяхны 18-р зууны хятадын сонгодог роман болох "Улаан ордон дахь зүүд"-д 40 гол дүр, 500 гаруй туслах дүр байсан гээд боддоо. Хүмүүсийн бодол, сэтгэх хэлбэр twitter-ийн форматруу шилжиж байна. Ирээдүйд эртний урт сонгодог бүтээлүүдийг унших, үзэх, мэдэж сонжих хүний тоо цөөрөх байх. Эдгээрийн хялбарчилсан хувилбарууд бий болно.
Энэ бараг сүүлчийн урт тексттэй пост байх, цааш дан товч мэдээлэл, хэ-хэ.
28 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
ххэ хөөрхөн бичжээ
ReplyDelete