26 May 2012

Фото цуглуулга

Олон жил гар хүрээгүй шүүгээгээ янзалсан юм. Хаяхыг нь хаяж, цэгцлэхийг нь цэгцэлсэн.
90-ээд онд сонсож байсан кассетны цааснууд л хоцорч. Кассетууд хаачсан бүү мэд. Любэ, Муммий Тролль - Далайгийн бэлэг. Cranberries-ийг хүргэн ахаас авч байсан, AC/DC, Bon Jovi-г өөрөө худалдаж авсан. Гайхалтай сайн санаж байна шүү.
2004 оны ашиглаагүй өдрийн тэмдэглэлийн дэвтэр олдов.Эргүүлээд үзсэн чинь...Би уг нь хүүхдүүдэд миний шургуулгыг битгийн уудалж бай гэж сануулдаг хэдий ч партизаны дайнтай тэмцээд нэмэр алга. Ар хударгаар л саботаж хийчих юм.
2007 оны Москва-гийн сургалтын материал дундаас ийм зүйл гарч ирж байх юм.
10-аад жилийн өмнө Iomega ZIP driver нэртэй лут дисковод ашигладаг байлаа. Flash-ийн сураг дуулдаагүй байсан цаг. Хүүгийн сургуулийн хананд улаан туг барьсан немц цэрэгтэй (касканы хэлбэрийг хар) самбар өлгөөтэй байв. Ялалтын баяр хүргэж буй нь энэ. Явуут дунд дарсан болохоор фокусгүй гарч.Машиндаа ийм хөөрхөн үнэртүүлэгчтэй болсон.4 ширхэг, үнэр нь ч давгүй.Нийслэлийн захиаргчийн алба. Байрны хананд өлгөөтэй хотын сүлдийг татаж дарсан юм. Анзаарагдах зүйл: Соёмбод гал алга, хангарьдийн хөхний толгойг урласан боловч хүйсний нүхийг орхиж. Цаасан хувилбарыг нь сонирхож харлаа - хүйс байна. Хангарьд шувуу биш сүүн тэжээлт хөхтөн гэдэг нь тодорхой.Төгсгөлд нь - уламжилалт кадр. Зургийн нэр: блогийн редакци бүрэн бүрэлдэхүүнээрээ улсынхаа төв талбай дээр.

1 comment:

  1. сайхан сүүдэрүүд бна

    ReplyDelete