Иргэний үнэмлэх бол яалт ч үгүй (_|_) зүйл. Одоо шинээр гаргах гээд байгаа ID card мөн адил (_|_) болж хувирна гэдэгт итгэлтэй байгаа. Чип суурилуулсан л болохоос биш өмнөхтэйгээ адилхан. Яваандаа чип рүү нь мэдээ оруулахаа больж хаягийн өөрчлөлтийг цаасан дээр принтерлээд скочдоод эхэлвэл гайхах зүйлгүй.
Харин хуучин паспорт бол хүнд харуулахдаа нүүр улаахааргүй баримт байсан юм шүү.Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст надтай цуг паспортоо хэдэн хүүхэд авч байсан. Дүрэмт хувцас нь янзын гоё цэвэрхэн, китель нь биед нь яг таарч суусан офицер паспорт гардуулж "БНМАУ-ын иргэн болсонд баяр хүргэе!" гэж хэлээд гар барьж байж билээ. Тухайн үед Эх орноороо бахархаж байснаа нуугаад яахав. Цагдааг ч хүндэлдэг байж. Одоо бол Пушкин шиг болсон: Я презираю свое Отечество с головы до ног, но если с этим соглашаются иностранцы, мне становится очень обидно.Паспорт бөглөдөг бичээчийн бичгийн хэв биширмээр.Цусны бүлэг, цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан тэмдэглэлүүд.
Subscribe to:
Post Comments (Atom)
ереесен чих нь дэлдэн юмуу? Хеерхен зураг вэ
ReplyDelete