Нэг бадарчин явж байж... гэж эхэлсэн үлгэрт би багаасаа л дургуй байсан. Бадарчин гэж яг хэнийг хэлэх вэ? Тодорхой сүм дуганд харъяалагдахгүй, оршин суух тогтмол хаяггүй лам хүнийг хэлдэг гэж би ойлгодог. Цэвэр олон түмний буянаар л амьдардаг нэгэн болж таарч байгаа юм.
Үндсэндээ лам л болохоос биш БОМЖ (без определенного места жительства). Мөн бадарчин гэдэг үг "бадар барих"-аас үүдэлтэйг тааж цөхөөд байх зүйлгүй. Ажил хийхгүй мөргөл гүйцэтгэж тэнэмэл амьдралыг өнгөрөөхөд сайхан юм юу байна? Ойлгомжгүй. Ер нь боловсролын систем доголдсон газар шашины нөлөө их байдгийг мэдэх үү?
Бадарчинг үлгэрт ихэвчлэн эерэг талаас нь дүрсэлдэг. Баян ноён, харамч эхнэрийг үгээр идэх аястай. Асуудлыг гүнзгий ухах юм бол: Ноён бадарчинд өргүй биз дэ? Эхнэр нь хоол хийж өгсөн, заавал нэмж өгөх албагүй г.м. дүгнэлтүүдэд хүрнэ. Уригдаагүй зочин гэрт чинь суучихаад өөрийг чинь болон гэр бүлийг чинь хорон үгээр идээд байвал сайхан санагдахгүй л байх, хэ-хэ.
За тэгээд тэр шөнө унь тоолж барих асуудлыг сүүлд социализмын үед лам нарыг муулах гэж зохиосон яриа байх гээд дуугуй өнгөрөөе. Эс бөгөөс унь тоолж байгаад баригдсан бадарчинг лам гэлтгүй цустай нь холих нь зүйн хэрэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment