Монголд хоёр л (МАН, АН) том улс төрийн хүчин бий. МАН сонгуулийн өмнө жаахан эвгүй байдалд орчих шиг боллоо. Тус намын мандатгүй хоцрогсод болон зөрчилтэй нөхдүүд МАХН-руу гулсах магадлалтай. Тэглээ гээд МАХН-ыг гуравдагч хүчин гэж хэлхэд бас өрөөсгөл. Харсаар байгаад улиг болсон царайнууд, нэмэх нь хувьгүй хоцорсондоо шарлахсан улс цугалсан мэт санагддаг юм. Ер нь ямарч улс төрч 12 жил болход сайн ч хүн байсан муу ч хүн байсан ялгаагүй зүгээр залхамаар санагдаж эхэлдэг. Тиймээс сайхан зөвөлгөө - ажиллалаа, төрийн буян хишиг хүртлээ, мандлаа, бадарлаа, тэгээд цаг нь ирхэд хүн шиг улс төрөөс хөндийрч дурдатгалаа бичээд, лекц уншаад явж байх хэрэгтэй. Тэгж чадсан нь илүү хүндэтгэл хүлээнэ. Гэвч албан тушаал, эрх мэдэл хар тамхи шиг зүйл тул тийм ч амар салдаггүй бололтой. За уучлаарай, хадуурах гэж байна, үндсэн сэдэвтээ оръё.
Бусад намууд - жижиг жараахайнууд. Иргэний зориг, Үндэсний гэх тодотголтой өөр намууд цөм гавихгүй нь тодорхой. Чадалтай, зоригтой, шийдэмгий улс төрийн шинэ гуравдагч хүчнийг хүмүүс үгүйлж буй хэдий ч тэр орон зайг дүүргэчих бядтай аавын хүү, ээжийн охин одоохондоо алга. Хэн нэгэн саад болоод буйд асуудал байгаа юм биш. Гуравдагч хүчин болох гэж оролдож буй нөхдүүд өдгөө засаг барьж буй улс төрчидөөс ялгарах ялгаагүй,
No comments:
Post a Comment