Хүнийг нэрээр нь дуудаж хэвших нь зөв. Нэрийг нь мэдэхгүй тохиолдолд "хөөе хэнээ", "чи чинь хэн билээ" гэж хандах нь нөгөө хүнийг үл хүндэтгэсэн бүдүүлэг явдал тул эвтэйхэн аргыг нь олохыг бод. Мөн хэнийг ямар бүлгийн улс хэрхэн дуудаж буйг анзаарч бай. Жишээ: бүтэн нэр Ганзориг байхад дийлэнх нь Ганзо, ойрын хамаатан, хуучин ажлыхан л Зоригоо гэнэ. Хаа хамаагүй нөхөр Зоригоо гэвэл чих сортос хийдэг. Дургуйцах нь юу юм, зүгээр эвгүй байдаг. Зөвхөн найз нөхөд нь дууддаг хоч юм уу товчилсон нэрээр нь сайн танихгүй хүнээ дуудахгүй байхыг мөн хичээх хэрэгтэй юм билээ.
16 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment