Зайсан эрчимтэй барилгажиж байна. Зай завсар болгонд кран, газар шорооны ажил. Будда паркыг тойруулаад байдал мөн адил. Энд амрах боломж бололцоогүй болж - битүү шороо тоос, хүнд машин механизмын дуу чимээ.
Хашааны урд хэсэг гэхэд энэ.Баруун талд нь бас тулгаад урт барилга.Зайсан толгой хүртэл хашаагаар хашигдаж кран зоолгуулж.Эргэн тойронд нь бүтээн байгуулалт явагдаж байхад парк уралдаж хурдацтай балгас болсоор.Прожектор зоолоо - хайрцгийг нь газар дээр нь орхино.Хүн оруулахгүй бол яах гэж барьсан юм?
Хүүхдүүдэд тоглоомоор үйлчилдэг будка бид өсвөр үедээ яаж хандаж буйн толь.Дэргэд нь манаачийн будка хамаагүй үзэмжтэй.
Энэ бүхнийг бурхан багшийн дүр дээрээс гунигтай гэгч ажиглана.Харин түүнийг дээрээс нь кранчин залуу ажиглана.
22 May 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment